Германы улстөрчид Эрдоганыг шүүмжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Германы улстөрчид Эрдоганыг шүүмжилж байна

Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган

Авлигын дуулиан дэгдсэнтэй холбоотойноор Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы явуулж байгаа бодлогыг  Германы улстөрчид шүүмжилж байна. Туркийн  ерөнхий сайдын карьерын оргил үе нь  өнгөрсөн гэж Европарламентын Гадаад  бодлогын хорооны тэргүүн  бөгөөд Христийн ардчилсан холбооны төлөөлөгч Эльмар Брок (Elmar Brok) энэ бямба гаригт хэлээд тэрээр засагт үлдэхийн тулд бүхий л боломжийн аргаа хэрэглэнэ гэжээ. “Цэвэр улс оронд” амьдрах хүсэлтэй хүмүүс Эрдоганы Засгийн газарт итгэл алдарсныг тэр хэлжээ.

"Эрдоган Путины засагллын  загварыг авчээ"

Өөрийн ээлжид Германы Гадаад хэргийн сайд, ГСДН-ын гишүүн Франк-Вальтер Штайнмайер (Frank-Walter Steinmeier) авлигад сэжиглэгдсэн сайд нарын хэргийг Турк улс мөрдөн  шалгаж чадвартай гэдэгт нь итгэж буйгаа хэлэв.

"Холбоо-90/"ногоонтнууд" намын дарга нарын нэг Жем Оздемир (Cem Цzdemir) харин Эрдоганыг Путины засгийн загвараар явахаар шийдлээ хэмээн шүүмжилжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж