Ислам оюутнууд Каирын их сургуулийн байрыг шатаав

Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

Ислам оюутнууд Каирын их сургуулийн байрыг шатаав

Фото: Khaled Kamel / AFP

Хориглогдсон “Мусульман ахан дүүс” байгууллагыг дэмжигч оюутнууд Каир хотын Аль-Азхар их сургуулийн хоёр факультетыг шатаасан  гэж Agence France-Presse мэдээлжээ.

Исламистуудыг дэмждэг оюутнууд шалгалт болж байсан бизгесийн факультетийн галдснаас гадна хөдөө аж ахуйн факультетийг шатаажээ. Цагдаагийнхан ирэх үеэр тэд мөргөлдөөн гаргалаа. Нэг оюутан алагдаж, 60 гаруй хүнийг  бхривчилжээ. Гэхдээ хууль хяналтынхан хохирогчдын мэдээллийг үгүйсгэсэн байв.

Арванхоёрдугаар сарын 24-нд “Мусульман ахан дүүс” байгууллагыг террорист байгууллага гэж зарласны дараа тэдний дэмжигчид цагдаа нартай мөргөлдөөн гаргах болсон ба өөрсдөө баривчлагдах болжээ. Аль-Азхар их сургууль нь дэлхийн эртний сургуулиудын нэг бөгөөд 988 онд байгуулагджээ. Энэ сургуульд зуугаад орны оюутнууд суралцдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж