
Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 18-29-ний өдрүүдэд АНЭУ-ын Аль Айн хотод боллоо.
Тус тэмцээнд дэлхийн 121 орны 1800 орчим өсвөрийн шилдэг тамирчид оролцсоноос охидын найман насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул мөнгөн медаль хүртсэн. Харин уг насанд 2012 оны сурагчдын ДАШТ-ий хүрэл медальт, энэ оны улсын аварга Ганганбарсын Маралгуа 11 өргөөс долоон хожил, хоёр тэнцээ хйиж 8 оноогоор VIII байрт шалгарлаа. Хоёр дахь удаагаа дэлхийн аваргад оролцсон Г.Маралгуа дасгалжуулагч Ц.Батболдын удирдлагад хичээллэдэг бөгөөд дэлхийн аваргад айрагдаж, шилдэг тамирчин гэдгээ дахин харууллаа.
Ч.БОЛ