Хуучирсан мэдээ: 2013.12.30-нд нийтлэгдсэн

УИХ “амралтаа” авав

Бүтэн жилийн турш хэрүүлтэй, завсарлагатай, нэгийгээ явуулахыг хүсээгүй УИХ отгон чуулганаа өнгөрсөн баасан гаригт хийн, амралтаа авчихав. Шинэ он гарахад хоёр хоногийн хугацаа үлдсэн ч гишүүд амралтаа авч, үндсэндээ оны сүүлчийн хоёр өдөр УИХ ажиллахгүй.

Баасан гаригт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтыг баталдаг уламжлалтай. Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүд хуралдах бөгөөд өөр хэлэлцэх асуудлыг батлаагүй бололтой. Уг нь өнгөрсөн оны байнгын хороодын тайлан, УИХ хийсэн ажлаа дүгнэж, ард түмэндээ тайлагнаж, ирэх ондоо амжуулж хийх ажлын дараалал гээд УИХ түмэн завгүй суух байлтай. Гэтэл гишүүд маань ирэх долоо хоногийг баяр, амралтын байдалтай өнгөрөөхөөр шийдэж, байнгын хороод, чуулганаа хуралдуулахааргүй шийдсэн нь тийм ч таатай бус шийдвэр байлаа.

Намрын чуулганаар чамгүй олон зүйл хийхээр төлөвлөсөн ч он гараад л Цагааны сарын өмнө намрын чуулган өндөрлөнө. Баяр дуусаад л дараагийн баяр ойртож байхад УИХ нь долоо хоногоор “амралт” авч байгаа нь  сонгогчдод лав таалагдахгүй байх. Нэгдүгээр сард монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болж, түүний өмнө УИХ намрын чуулганаа завсарлуулна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэж амжих юм болов уу даа, гишүүдээ. Өөрөөр өөрсөддөө амралт өгөөд байхаар..

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж