Туркийн арми улс төрийн хямралд оролцохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.28-нд нийтлэгдсэн

Туркийн арми улс төрийн хямралд оролцохгүй гэв

 Фото: Burhan Ozbilici / AP

Авлигын хэргийн улмаас үүссэн улс төрийн хямралд оролцохгүй гэдгээ Туркийн армийн командлал мэдэгдсэн талаар Agence France-Presse дамжуулав.

“Туркийн Зэвсэгт хүчин  улс төрийн маргаанд оролцох бодолгүй байна” гэж Жанжин штаб мэдэгдсэн байна. Орон нутгийн хэвлэлээр гарч буй хэлэлцүүлэгтэй холбоотойгоор уг мэдэгдлийг гаргажээ. Түүний зарим оролцогсод тухайлбал, Ерөнхий сайдын туслах Ялчин Акдоган  хэлэхдээ, “Засгийн газрыг хамаарсан өргөн цар хүрээтэй авлигын дуулианы улмаас арми төрийн эргэлт хийж магадгүй” гэсэн байв.

Өнгөащрсөн хугацаанд буюу Засгийн газрын хувьд хямралтай байсан 1960, 1971, 1980 онд арми засгийн эрхийг авч байсан тохиолдол бий. Үүний зэрэгцээ армийнхан 1997 онд өнөөгийнх шиг исламист Засгийн газрыг шахалтаар огцруулж байсан юм. Туркийн Ерөнхий сайд Жанжин штабт өөрийн талын хүмүүсээ тавьж, армийн дээд удирдлагын нөлөөг мэдэгдэхүйцээр буулгаж чадсан байгаа. Ийм нөхцөлд арми нь улс төрийн үйл ажиллагаанд  дээр үеийнхээс бага нөлөөтэй байх нь аргагүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж