Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүн өнөөдөр болно.

17 дахь жилдээ явуулж буй ёслол МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн их танхимд болох юм. Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг юм.
Оны онцлох аж ахуйн нэгж, шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулах
“Entrepreneur-2013” арга хэмжээний номинациуд:
“Entrepreneur-2013” арга хэмжээний номинациуд:
А. 2013 оны “Онцлох 10 аж ахуй нэгж”
Б. 2013 оны онцлох Entrepreneur /бизнес эрхлэгч/
- Хөрөнгө оруулагч
- Дотоодын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжигч
- Үндэсний үйлдвэрлэгч
- Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
- Экспортлогч
- Импортлогч
- Инноваци, дэвшилтэт технологи, know-how нэвтрүүлэгч
- Компаний сайн засаглалыг хэрэгжүүлэгч
- Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч
- Жижиг бизнес эрхлэгч
- Тухайн салбарын оны онцлох Энтрепренер (уул уурхай, газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зам, барилгын салбар, хүнс, бөөний худалдаа, худалдаа, үйлчилгээ, банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, хэвлэл, ноос, ноолуур, эм, эмнэлэг гэх мэт)
В. Greenpreneur-2013
- Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч
- Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч
- Усны хэмнэлттэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгч
- Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
- Цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч
- Байгальд хөрөнгө оруулагч