
болон баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг
нэмэгдүүлэх нь” төслийг ЭМЯ болон болон Бүгд найрамдах Чех улсын “Пипл
Ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага хамтран 2011 оны есдүгээр
сараас хойш хэрэглжүүлж буй юм. Дээрх төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд
Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь гэсэн
зургаан аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд нийт 300 гаруй сая төгрөгийн үнэ
бүхий явуулын эмнэлгийн машин, тоног хандивласан байна. Нийт 26 сарын
турш дээрх аймгуудын 76 алслагдсан сум, багийн 31 мянга гаруй иргэдэд
“Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг тогтвортой хүргээд байгаа юм.
Аймгийн
төвөөс алслагдсан баг, сумын төвд нарийн мэргэжлийн эмч нар явуулын
эмнэлгийн зориулалттай оношилгоо, эмчилгээний тоног, төхөөрөмжөөр орон
нутгийн иргэдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлснээр иргэд хол зам
туулахгүйн дээр урт дараалал, ачаалалгүйгээр үзлэг оношилгоонд
хамрагдаж эхэлжээ.
Д.ЦЭЭНЭ