
Санхүүгийн зохицуулах хорооноос төгрөг сэргэж байгааг онцоллоо. Тодруулбал, аж ахуйн нэгж хоорондын төлбөр тооцоо болон улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийг төгрөгөөр гүйцэтгэх идэвхи сэргэж байгаа ажээ. Ингэснээр гадаад валютын зохиомол эрэлтийг бууруулж, ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарахад эерэг нөлөө үзүүлж буйг ийнхүү онцолж байна. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг ийнхүү цаашид улам эрчимжүүлэхийг албаныхан мэдээллээ.
Б.МИШЭЭЛ