Майли Сайрус дуулиантай тизер байрлуулав

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Майли Сайрус дуулиантай тизер байрлуулав

Изображение: @mileycyrus

Хэт задгайдуу тизерээр Майли Сайрус өөрийн шинэ клипийг рекламдав. «Adore You» гэсэн шинэ дууныхаа хөгжимт богинохон роликийг өөрийн инстаграмд байрлуулжээ.

Хоёр ролик нь хар цагаан өнгөтэй. Тэдний гол баатар нь Сайрус (кадрт нь өөр хүн гардаггүй) өөрөө. Энэ сарын 22-нд танилцуулсан хоёр дахь видео дээр тэрээр гар хангалгыг харуулж, кадрын ард нь «Adore You» дууны хэсгээс сонсгож байна.

Тизерт өгүүлснээр, Майли Сайрусын шинэ цомгийг гурав дахь сингл нь  удахгүй бүрэн хэмжээгээр гарах гэнэ. Дуучин өмнө нь «We Can"t Stop» ба «Wrecking Ball» дууны клипээ зургаа ба есдүгээр сард танилцуулсан байлаа. Өдгөө «Wrecking Ball» дууг нь YouTube дээр үзсэн хүмүүсийн тоо 430 саяас даваад байна. Клипийг мөн олон удаа  элэглэсэн байлаа. Тухайлбал, рестлер Халк Хоган, рекламын роликтаа зээрэнцэг дээр суун савчиж байлаа.

«Wrecking Ball» дууны видеог нэг биш удаа хэтэрхий задгай гэж буруутгасан хүн нь Шинед О"Коннор дуучинд хандан бага нүцэглэж, өөрийн талаар санаа тавихыг зөвлөсөн байв. Харин хариуд нь Сайрус ирланд дуучин бүсгүй сэтгэл санаа тогтворгүй хэмээн нэрлэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж