Монголын тусгаар тогтнолын асуудал

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Монголын тусгаар тогтнолын асуудал

Энэ үгийг Үндэсний
хувьсгалын 102 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд зориулан
бэлтгэсэн юм.

1900-1903 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал болов. Олон
банк дампуурч, капиталист эдийн засаг сүйд болсон юм. Ингээд үйлдвэр барих,
зээл олгох нэрээр капитал гадагшилж капитализм империалист шатандаа орсон юм.
Өмнө нь колонитой байсан Англи, Франц, Итали шинээр гарч ирсэн АНУ, Герман,
Орос, Японтой зөрчилдөж, улмаар колонийн системийг эсэргүүцсэн дэлхийн
хувьсгалын эрин үе эхэлсэн юм.
Хамгийн түрүүнд Азийн ард түмэн сэргэж эхлэв. Ази тивийн хамгийн анхны
хувьсгалыг Ираны зоригт ард түмэн хийсэн юм. Улмаар 1908 онд македонид туркийн
залуу офицерүүд младотуркийн гэсэн хувьсгал гарган, Османы эзэнт гүрнийг
унагаж, Турк Улсыг бий болгох их үйлсийг эхлэв. 1905 онд Манжийн эсрэг “Хятадын
хувьсгалт нэгдсэн холбоо” байгуулагдаж, Тунмынхайн бослого, удаалаад 1906-1910
онуудад Хятадын тариачны Ихэтуаний үргэлжилсэн бослого гарч, 1911 онд Синьхайн
бослого ялав.
Энэтхэгт 1905 оноос Калькутт хотод үймээн эхэлж, Үндэсний Конгресс нам бий
болж, ард түмний олон жилийн тэмцэл эхлэв. Улмаар 1910-аад оноос Гандизмийн
хөдөлгөөн өрнөж, байн байн бослого хөдөлгөөн гарч эхлэв. Индонезид 1900 оноос
эхлэн чин зоригт эмэгтэй Раден Ажжангийн удирдлагаар үндэсний эрх чөлөөний
хөдөлгөөн эхэлж, үргэлжилсэн хувьсгалын замд оров. Солонгост “Чхондогё” буюу
“Тэнгэрлэг замын сургааль” хөдөлгөөн үүсч, 1919 онд бослого гаргаж, тусгаар
тогтнолын тунхагийн хөдөлгөөн өрнөж, хувьсгалын үе эхлэв. Индонезэд 1918 онд
Сарекат Исламын удирдлагын дор капитализмын эсрэг хөдөлгөөн гарав.
Энд би Европ, Ойрхи дорнодын хийгээд Дундад Азийн олон станууд, түүнчлэн бусад
олон жижиг улсуудыг огт яриагүй байна.
Үүнийг дэлхий дахины
түүхэнд үндэсний эрх чөлөөний хувьсгалын эрин үе гэж нэрлэдэг юм.

Дэлхий дахин, нэн ялангуяа Ази тив бүхлээрээ сэргэн, хувьсгалаар оргин буцалж
байсан юм. Ганцхан
Монголд хувьсгал гарчихсан юм биш.

Эдгээр орнуудын түүхэн хөгжлийн өвөрмөц байдлаас шалтгаалан хувьсгалууд янз
бүрийн замаар өрнөсөн нь мэдээж. Капиталист мөлжлөг, коммунист үзэл санаа,
уламжлалт нийгмийн задрал зэрэг нь хувьсгал гарах суурь нөхцөл болсон юм. Өөрөөр хэлбэл дэлхий дахиныг хамарсан
модернизацийн их давалгаа болсон юм.
Модернизацийн анхдагч
давалгаа, мөн уламжлалт нийгмийг халах хувьсгалын анхдагч давалгаа. Эдгээр үйл
явц асар их тэмцэл, зөрчилтэй болсныг ХХ зуун өөрөө нотолдог.
Дорно дахины орнуудыг авч үзвэл тэнд болсон бүх хувьсгалт үйл явдлуудад дараах
нийтлэг зүй тогтол байгааг хялбархан ажиглаж болно: Үүнд:
1. Үндэсний Тусгаар тогтнолоо олж авах.
2. Хаант ёсыг халж, Үндсэн хуульт байгуулал тогтоох
3. Хэвшиж тогтсон хуучин нийгмийн байгууллыг халах чиг хандлага болно.
Тухайн үеийн олон улсын болон дотоод шалтгааны улмаас нэг хувьсгалаар дээр
дурдсан тулгуур асуудлаа шийдсэн улс ганц ч байхгүйг онцлон дурдаж байна.
Бүгдээрээ 2-3 хувьсгал дамжиж, дэлхийн дайн болон иргэний дайн самуунаар дамжиж
тусгаар тогтнолоо олж, нийгмийн хуучин байгууллыг халж чадсан. Нийгмийн хуучин байгууллыг халах шиг
хамгийн чухал, хамгийн хүнд зорилт ХХ зуунд байгаагүй, цаашид ч байхгүй биз.

Гэтэл сүүлийн үеийн монголын “ардчилсан” түүхчид энэ замд гарсан алдааг
буруушаан, нийгмийн дэвшлийг үгүйсгэн, түүхийг дандаа амар хялбар, дардан
замаар явах ёстой мэт сурталдаж байгаа нь утгагүй бөгөөд санаатайгаар түүхийг
гуйвуулж буй зорилтот үзэл суртал мөн.
1911 онд монголчууд эртэй сайндаа тусгаар тогтносон гэж үзээд энэ их үйлст тус
болсон хаант Оросыг хараах болжээ. Оросууд улс төр, дипломат, мөнгө, зэр
зэвсгийн тусламж үзүүлээгүй бол бид тусгаар тогтнолоо олж чадахгүй байсан нь
баталгаатай үнэн юм. Гэхдээ хаант Орос дэлхийг дахин хуваахад оролцож, Монголыг
нөлөөнийхөө хүрээнд авсан, түүнийг нь бусад том гүрнүүд бүгдээрээ хүлээн
зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл том гүрнүүд манай тусгаар тогтнолын талаар
наймаалцсан ба энэ байдал өнөө үед ч хэвээрээ байгаа.
Манай тусгаар тогтнолыг
хүлээн зөвшөөрөх хүсэлт, тусламж гуйсан бичигт барууны ганц ч улс хариу өгөөгүй
нь үүний баттай нотолгоо болно.

үргэлжлэлийг: http://ganaa.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж