Аялалаар явж буй хүмүүст тулгардаг томоохон асуудлуудын нэг нь цахим төхөөрөмжүүдээ цэнэглэх цахилгааны эх үүсвэр байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэх авч явахад авсаархан, зөөврийн, нарны эрчим хүч цуглуулагч Voltaic нэртэй төхөөрөмжийг бүтээжээ.
Уг төхөөрөмж нь гадаргуу дээрээ тусгай хавтангууд суурилуулагдсан ба цүнхэндээ бэхлээд явж болно.
Ийнхүү нарны эрчим хүчийг цуглуулснаар та гар утас болон бусад зүйлсээ цэнэглэх боломжтой болох юм.
Т.БИЛГҮҮН




