Ингээд та бүхэнд кино театруудад гарсан цагаасаа хойш Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон кинонуудыг танилцуулж байна. Мэдээж жагсаалтад маань тухайн үедээ үзэчдийг байлдан дагуулж байсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Микроны босс”, “Тагнуулч аав”, “Ларьдма”, “Ганц бие бүсгүйчүүд” гэх мэт кинонууд багтсан байгаа билээ.
1. Зэрлэг цэцэгсийн хүлэмж: Тус кино нь "Хувьсал продакшн"-ы анхны уран бүтээл бөгөөд киноны гол дүрд У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар тоглосон билээ. Эл кино нь 731,045,000 төгрөгөөр ашиг орлогоороо тэргүүлжээ.
2. Микроны босс: Бидний сайн мэдэх жүжигчин Батаа буюу Д.Баттөр, О.Долгор болонf реппер Gee нар уг киноны гол дүрд тоглосон. Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаачаар О.Өгөөдэй, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Б.Одбаяр буюу Оки нар ажилласан юм. Тэгвэл Микроны босс 503,067,873 төгрөгөөр орлогоороо хоёрт бичигджээ.
3. Тагнуулч аав: МУГЖ Д.Хүрэлхүүгийн өөрөө продюсерлэж мөн гол дүрд нь тоглосон Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кино 434,133,000 төгрөгийн ашиг орлогоороо гуравт жагсжээ.
4. Ларьдма: Тус кино нь гарсан цагаасаа хойш орлогоороо тэргүүлсээр байсан кино юм. Уг бүтээлээр “Хардалт бол хайр биш. Хардалт эцэстээ хагацлыг, зовлонг, өвчинг бий болгодог” гэдгийг харуулсан. “Ларьдма” 328,160,367 төгрөгийн ашиг олжээ.
5. Ганц бие бүсгүйчүүд: Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино. Киноны зохиолчоор А.Миеэгомбо, ерөнхий оператор, эвлүүлэгчээр Ц.Золжаргал, дууны оператор найруулагчаар Г.Хишигбүрэн, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа ажилласан уг киноны ашиг 256,794,247 төгрөг юм. Тэд тавдугаарт жагсжээ.
6. Зүүдэнд ч оромгүй явдал: Ихэр залуусын тухай өгүүлэх "Зүүдэнд ч оромгүй явдал" киноны нээлтийг та бүхэн санаж байгаа байх. Учир нь тэр бүр болоод байдаггүй ихрүүдийн парад энэ л өдөр болсон. Харин киноны найруулагчаар шинэхэн төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан. Киноны ашиг орлого 234,339,332 төгрөг.
7. "Ану хатан": Ганцхан долоо хоногийн дотор 255 саяын ашиг олно гэдэг тухайн кино ямар их үзэгчидтэй байсны тод илрэл. Уг киног “Шүүдэр” продакш бүтээж, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичсэн. Харин киноны гол дүрд олон сонирхолтой жүжигчид тоглосон байдаг.
8. Фэйсбүүк од: “LVA” энтертайнментийн гурав дахь уран бүтээл “Фэйсбүүк од” уран сайхны кино залуусыг байлдан дагуулсан гэхэд болно. Энэхүү киноны продюсерээр “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Б.Анхбаяр, Мөнхсоёл зэрэг залуу уран бүтээлчид тоглосон. Эл кино 103,624,279 төгрөгний ашиг олж долдугаарт бичигджээ.
9. Сарны гөлөг: ”Zaya sh” студи “Сарны гөлөг” нэртэй инээдмийн уран сайхны кино гаргасан. Киноны найруулагчаар Ш.Даваадорж, продюсераар М.Саранцэцэг ажилласан бол гол дүрд Ш.Алтанцэцэг, Ё.Алтангэрэл, Б.Одонтуяа, Б.Баатархүү нар тоглосон юм. Жирийн нэгэн гэр бүл сайхан амьдарч байсан ч тэднийд гэнэтийн зочин ирснээс ширүүхэн зөрчилдөөн үүссэнээр уг кино өрнөдөг юм. Киноны ашиг орлого нь 68.112.360 төгрөг юм.
10. Голланд сарнай: “Herub” энтертайнментийн бүтээл “Голланд сарнай” уран сайхны киноны гол дүрийг СТА Д.Жаргалсайхан, Ц.Алтанцэцэг, Ж.Оюундарь, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Мишээл нар амилуулсан. “Голланд сарнай” 65,330.587 төгрөгийн ашиг олжээ.
11. Хөлтрөг: "SB picture", "Lodic film"-ийн хамтарсан бүтээл “ХӨЛТРӨГ” сэтгэхүйн драм уран сайхны кино эх үрийн хайр, хүүгээ гэх эхийн сэтгэл, эхийгээ санах үрийн сэтгэлийг тод томруун гаргасан байдаг. Киноны ашиг орлого 60,664,847 төгрөг юм.
12. Шарталт: Алдарт “Шарталт” инээдмийн киноны монгол хувилбар. Лхагважаргалын найруулсан уг киноны гол дүрийг жүжигчин Ц.Батхуяг, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар бүтээсэн юм. Киноны ашиг орлого 40,152,971 төгрөг болжээ.
13. Үхлийн симфони: Шотландын зохиолч Роберт Луисын “The Bottle Imp” зохиолоос сэдэвлэсэн “Үхлийн симфони” адал явдалт аймшгийн кино Халловены баяраар нээлтээ хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Киноны ашиг 49,562,224 төгрөг болжээ.
14. Дурлалын гэмт хэрэг: Absolute" pictures "LVA" интэртаймэнтийн хамтын бүтээл "Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны гол дүрд дуучин, жүжигчин Д.Лхагва, МУСТА жүжигчин Б.Баттүшиг, Н.Ялалт, О.Долгор нар тоглосон. Уг кино ашиг орлогоороо 14-т жагсжээ. Тэдний ашиг 40,152,971 төгрөг.
15. Муушгийг таван гар тоглох албагүй: "Хас чандмань" уран бүтээлийн нэгдлийн бүтээл “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” инээдмийн киног Г.Бадамрагчаа бичиж, найруулсан бөгөөд тус нэгдлийн захирал Н.Батболд ерөнхий продьюсераар нь ажилласан. Кино 38,508,000 төгрөгний ашиг олсон.
16. Шөнө дундын яриа: "Шөнө дундын яриа" гэх бодит түүхийг өгүүлдэг нэвтрүүлэг уран сайхны кино болон үзэгчдэд хүрсэн. Тус киноны зохиолч, найруулагчаар О.Батзориг ажиллаж, “Opozit” хамтлагийн А.Гантулга хамтран ажилласан. Кино 37,438,696 сая төгрөгний ашигтай байлаа.
17. Хайрын бэлэг: "Метро Медиа" группын бүтээл “Хайрын бэлэг” МУСК маргаашнаас үзэгчдийн хүртээл болно. Киноны ерөнхий найруулагчаар Д.Цогтбаатар, продюсераар Г.Энхбат нар ажилласан. Уг кино гарсан цагаасаа хойш 33,851,891 мянган төгрөг цуглуулжээ.
18. Ерөнхийлөгчийн туслах: "Шинэ ертөнц" продакшны шинэ бүтээл "Ерөнхийлөгчийн туслах" уран сайхны киног М.Энхдалай бичиж, найруулсан бөгөөд еренхий зураглаачаар Б.Батсүх ажиллажээ. Тэд 30.340.729 төгрөгийн ашиг олжээ.
19. Эрэмдэг: “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр буюу Төгсөө “Эрэмдэг амьтан” Оросын шилдэг өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Кинонд залуусын гэрэл гэгээт дурсамж, хайр дурлал, түүний үнэ цэнэ, өнөөгийн нийгмийн нөлөөлөл тэднийг хааш нь дагуулж байгаа болон баян, ядуугийн ялгаа, тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөн тавьсан юм. Эрэмдэгийн ашиг 17,862,976 төгрөг.
20. Сайн, муу, хэрцгий: Монголын анхны 3D кино “Сайн, муу, хэрцгий” киноны ашиг 14,812,661 төгрөг юм.
21. The call: “Аврора” энтертайнментийн шинэ уран бүтээл “The Call” нэртэй сэтгэхүйн аймшгийн киноны найруулагчаар Б.Чингүүн ажилласан. Харин гол дүрд дуучин Э.Урангоо болон жүжигчин М.Баянбаатар, Б.Батзаяа нар тоглосон байна. Киноны ашиг 11,195,000 болжээ.
22. Тавилан 2: 1999 оны Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ”ГОО МАРАЛ” наадмаас дебют номинацид шагнал хүртсэн найруулагч Л.Энхбаярын ”ТАВИЛАН” уран сайхны киноны хоёрдугаар анги болох ”ТАВИЛАН 2” уран сайхны киног та бүхэн санаж байгаа байх. Кино гарсанаасаа хойш 7.247.753 сая төгрөгний ашгийг олжээ.
23. Кино шиг амьдрал: “DOZ энтертаймент”-ийнхэн “Кино шиг амьдрал” нэртэй адал явдалт, инээдмийн киногоо үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байна. Тэгвэл киноны ашиг 2,929,286 төгрөг юм.
24. Шинэ жилийн адал явдал: "TWIN" студийн бүтээл "Шинэ жилийн адал явдал" уран сайхны кино хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн. Тун удахгүй шинэ оноо угтах гэж байгаа иргэд энэхүү киног ихэд олзуурхан үзэж байгаа сурагтай. Юутай ч тэдний нэг долоо хоногийн ашиг 2,698,961 төгрөгт хүрчээ.