Албан тушаалтнууд 85 тэрбумын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Албан тушаалтнууд 85 тэрбумын хохирол учруулжээ

АТГ-аас 2013 онд хийсэн ажил, шалгасан хэргийнхээ талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ онд АТГ-т 970 гомдол мэдээлэл ирснээс 422 гэмт хэргийг шинжтэй үйлдлээс 58-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 176-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзаж, 152 хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Тус газраас гаргасан судалгаагаар энэ онд авлига албан тушаалын хэргийн улмаас улсад 85 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь өмнөх оныхоос 47 хувиар өссөн үзүүлэлт аж.  Мөрдөн байцаалт явуулсан 187 хэргийн 70 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ  урвуулсан хэрэг байсан бол 25 нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг байсан байна. Нийт шалгасан хэргийн дотор улс төрийн алба хаагч 35, төрийн тусгай алба хаагч 46, төрийн захиргааны алба хаагч 48 байжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж