
«The Washington Post» сонинд өгсөн ярилцлагадаа Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан АНУ-ын тагнуулын нууцыг нээсэндээ маш сэтгэл хангалуун байгаа гэжээ.
Түүний үйлдэл бүрэн биелэлээ олсон учир нь АНУ-ын тусгай албанаас сүлжээг хууль бусаар ашиглан утас чагнасан, тагнан мөрдөж байсан тухай сэтгүүлчид мэдэж авсан хэмээн Эдвард Сноуден (Edward Snowden) хэлжээ. Үүнийг тэрээр өөрийн хувийн ялалт гэж үзэж байгаа гэнэ.
Америкийн мөрдөн мөшгөлтөөс одоо Оросын нутагт нуугдаж байгаа Сноуден мэдэгдэхдээ, тэрээр нийгмийг хэзээ ч өөрчлөх гээгүй, зөвхөн нийгэмд өөрийгөө өөрчлөх боломжийг тэр өгсөн гэв. Үнэн хэрэгтээ Америкийн эрх баригчид түүнээс өөр санаа бодолтой байгаа ба түүнийг тагнуулын болон улсаас урвасан хэргээр шүүхийг хүсч байгаа юм.