Ватикан, Вифлеемд Зул сараа тэмдэглэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Ватикан, Вифлеемд Зул сараа тэмдэглэж эхэлжээ

Ватикан ба Вифлеемд Христийн төрсний Зул сарын өдрийг тэмдэглэж байна. Ромын хамба Франциск үд дундын мөргөл, уншлагыг Хувилгаан Петрийн сүмд хийлээ.

Ватикан ба Вифлеем хотод Зул сарын албан ёсны баяр тэмдэглэж эхэллээ. Арванхоёрдугаар сарын 25-ны үд дунд Ромын хамба Франциск Хувилгаан Петрийн сүмийн тагтнаас сүсэгтэн олонд хандсан "Урби эт орби" (хотуудад ба дэлхийд) гэсэн уламжлалт илгээлтээ уншив.

Лхагва гаригийн шөнө Дээрхийн гэгээнтэн Зул сарын гол мөргөлийг католикуудын гол дацанд хийлээ. Ромын хамба ойрынхноо хайрлаж айх зовох зүйлгүйгээр сүсэглэхийг хүмүүст уриалав.

Библийн судараар Исус Христийн төрсөн Вифлеемд хэдэн мянган христийн сүсэгтнүүд Зул сарын баяраа тэмлэглэж байна. Баярын жагсаалыг Иерусалим хотын хамба Фуад Туаль толгойлов. Тэрээр таван тив дэх өнөөгийн үйлдлийн хохирогчдыг дурсан сануулав.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж