Ким Чен Ун армиа байлдаанд бэлэн байхыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун армиа байлдаанд бэлэн байхыг уриалжээ

Ким Чен Ун өвөө, аав нарынхаа хөшөөнд мэхийж байгаа нь.
Фото: KRT / Reuters

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун армиа дээд зэргийн байлдааны бэлэн байдалд орохыг уриалав гэж өмнөдийн Ренхап агентлаг мэдээлэв.

Нампхо хот дахь Ардын армийн 526 дугаар ангид очихдоо тэрээр “дайн сануулгагүйгээр эхлэх учраас” аль болох хурдан хугацаанд байлдааны бэлэн байдалд орох ёстой гэж ярьжээ.

Түүний эцэг Ким Чен Ир Солонгосын ардын армийн командлагчаар томилогдсон өдрийн ойгоор Ким Чен Ун уг цэргийн ангид очсон байна. Түүнийг армийн улс төрийн товчооны дарга Чхве Рен Хэ дагалдан явжээ. Лидерийн авга ах нь цаазлагдсаны дараа Чхве Рен Хэ тус орны хоёр дахь том хүнээр тооцогдох болжээ.

Дайныг гэнэтхэн эхлүүлэх нь Хойд Солонгосын удирдлагын хувьд сүүлийн үед яригдах гол асуудал болоод байна. Арванхоёрдугаар сарын 20-нд анх энэ талаар Хойд Солонгос факсаар өмнөдөд сануулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж