
Фото: Сергей Саурский / Wikipedia
Уг комбинат 1600 гаруй ажиллагсадтай юм. Байкальск хотын хувьд чухал комбинатын дэд бүтцэд 494 ажилтан ажлын байраа хадгалан үлджээ. Үлдсэн ажилтнуудыг нь халах гэнэ.
ЦЦК нь үл хөдлөх хөрөнгийн 317 байгууламжтай бөгөөд тэднийг нээлттэй худалдаанаар зарах юм байна. Хотыг дулаан, цахилгаанаар хангах Дулааны цахилгаан станцыг хаалттай дуудлага худалдаагаар зарах юм байна. Цаашид хотод шинэ станцыг барих гэнэ. Комбинатын хаягдлыг цементлэн үржил шимтэй хөрсөөр булна.
Одоо тус үйлдвэрийн хувьцааны 49 хувийг улс эзэмшдэг ба 51 хувь нь бизнесмен Николай Макаровын мэдэлд байдаг юм. Уг үйлдвэр Внешэконом банкинд 1,352 тэрбум рублийн өртэй. Үйлдвэрийн ажиллагааг зогсоосон тухай өнгөрсөн намар мэдээлж байлаа. Үйлдвэр нь хот бүтээгч бүтэц бөгөөд одоо Байкальск хотод 14 хүн амьдардаг. Үйлдвэрийг хаасан нь түүний ажилчдын дунд дургүйцэл төрүүлээд байгаа. Үйлдвэр 2008 оноос хойш усыг эргүүлэн ашиглах, цэвэршүүлэх технологид орох ёстой гэсэн шаардлагын улмаас санхүүгийн хүндрэлтэй учраад байна. Бохир усыг нууранд асгах, усны эргэлтийн тойргийн технологиос татгалзахыг 2010 онд ерөнхий сайд байсан Путин БЦЦК-д зөвшөөрсөн ч үйлдвэр ашигтай болж чадаагүй. 1999-2007 онуудад комбинат бүрэн хүчин чадлаараа ажиллаж байхдаа жил бүр 37-48 сая тонн хаягдлыг нууранд асгадаг байлаа.