
Энэ нь МАН-ынхны бухимдахад хүргэж Ө.Энхтүвшин гишүүн “МАН-ын гишүүдийг байнгын хороонд оруулахгүй байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын гишүүд нь найман байнгын хороонд харьяалагдаж байхад МАН-ын зарим гишүүн нэг ч байнгын хороонд харьяалагдахгүй байгаа нь шударга бус байна. АН хэтэрхий бяртай байна. Бяр өөрийгөө авч шиддэг шүү” гэдгийг хатуухан санууллаа. Гэвч АН-ынхан олонхийн хүчээр байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан юм.
УИХ-ын гишүүн бүр байнгын хороонд харьяалагдах дэг бий. Гэвч МАН-ыг бүлэг байгуулах асуудлаа хугацаанд нь өгөөгүй гэсэн шалтгаанаар байнгын хорооны гишүүдийн олонхи нь АН-ын гишүүд байгаа юм. Энэ асуудлыг хэлэлцэх тухай удаа дараа МАН-ын бүлгээс тавьж байгаа боловч олонхийн зүгээс шийдвэртэй хариу өгөхгүй байсаар өдийг хүрсэн. МАН-ын гишүүн нэг байнгын хороонд харьяалагдаж байхад АН-ын гишүүд 5-8 байнгын хороонд харьялагдаж байгаа нь хэр шударга парламент байна вэ гэдгийг ард түмэн харж байгаа гэдгийг МАН-ын гишүүд чуулганы хуралдаан дээр хатуухан сануулав.