Монголын талбайн теннисний холбооноос “Тэнгэрийн хишиг опен” тэмцээнийг энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Эрэл” дунд сургууль дээр зохион байгууллаа.
Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид, ахмадын ангилалаар явагдсан бөгөөд нийт 120 гаруй тамирчид өрсөлдсөн байна.
Тэмцээний ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэбаяр, хосын төрөлд Г.Нямдэлгэр, Б.Дүүрэнбаяр нар тэргүүлжээ.
Монголын талбайн теннисний холбооноос “Макс” группийн нэрэмжит өсвөрийн тэмцээнийг өнөөдөр "Эрэл" дунд сургууль дээр зохион байгуулж байна. Тус тэмцээн охид, хөвгүүдийн 9 хүртэлх, 10-11 насанд болж байна. Тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.
Ч.БОЛ