
Газрын тосны үйлдвэрлэл энэ жил төлөвлөсөн хэмжээнээсээ давсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, энэ жил 4.827.8 мянган баррель буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхийн зах зээл энэ жил хүнд байсан ч дотоодын газрын тосны салбарт чамгүй ахицтай байсан талаар албаныхан хэлж байгаа. Тухайлбал, Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хэлэлцээрт 200 мянган тонн бүтээгдэхүүнийг транзит тээврийн асуудал, мөн БНХАУ-аас 100 мянган тонн бүтээгдэхүүнийг төмөр замаар импортлох асуудлыг тусгажээ. Монголын газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулж, “Монгол-93” шатахуун болгон импортолж авч байгаа, шатахууны үнийг олон улсын түүхий тосны зах зээлийн үнэд тооцдог болсон. Түүнчлэн улсын нөөц шатахууны хадгалалтын хөлсийг тонн тутамд 300 төгрөг хүртэл бууруулснаар багагүй хэмжээний зардлыг хэмнэх нөхцөл бүрдсэн байна.
Б.МИШЭЭЛ