
1. Жин
Мэдээж хэрэг хөнгөн байх тусмаа зөөж, барьж явахад амар. Үнийн хувьд хөнгөн байх тусмаа үнэ нь нэмэгддэг. Түүнчлэн лэптопын онцлог, хүчин чадал нь бас жинд нөлөө үзүүлэх нь бий. Тухайлбал, том дэлгэц, хүчтэй график карттай бол жин нь хүнд болохоос гадна үнэ нь ч нэмэгдэнэ. Тэгэхээр зөвхөн хөнгөн эсэхийг нь харж болохгүй шүү.
2. Баттерей
Лэптопын хувьд баттерейны хэрэглээ, цэнэг барилт нь маш чухал үзүүлэлт болно. Баттерей муутай лэптоп дунджаар 2,5-3 цаг л ажиллах чадвартай байдаг бол сайн баттерейтай лэптоп хамгийн багадаа дөрвөн цаг цэнэгээ барина. Гэхдээ ийм брендийн баттерей тэдэн цаг цэнэгээ барина гэсэн ойлголт байхгүй. Бренд бүрийн загвар модель болгон өөр өөрийн хүчин чадалтай байдаг. Ерөнхийдөө нэмэлт тоноглол, хүчин чадлыг нэмэх нь баттерейны ажиллах хугацаан багасгадаг гэдгийг санаарай. Та хэрвээ суунга биш ажилтай бол мэдээж баттерейны хүчин чадал таны хувьд хамгийн чухал үзүүлэлт болох ёстой.
3. Хүчин чадал
Та өөрийн ойрын хэрэгцээндээ тулгуурлаад хүчин чадлыг нь сонгох хэрэгтэй. Зөвхөн оффисийн нөхцөлд ажиллах гэж байгаа бол танд нэг их өндөр хүчин чадалтай лэптоп хэрэггүй болов уу. Харин илүү өндөр төвшинд ажиллах бол Core 2 Duo зэргийг сонгох нь зүйтэй.
4. Баталгаа
Мэдээж баталгаат хугацаатай лэптопыг сонго. Гэхдээ баталгаат хугацаа нь хамгийн багадаа зургаан сар байвал сайн.
5. Системийн ажиллагаа
Ихэнхдээ хэрэглэгчдийн хувьд үйлдлийн систем буюу OS маш чухал байдаг. Жишээ нь, лэптопны үйлдлийн систем нь Windows Vista бол энэ нь үнэ нэмэгдэх шалтгаан болдог. Учир нь Windows Vista нь сүүлийн үеийн техник хангамжийг шаарддаг байна.
6. Бренд
Мэдээж нэр хүндтэй брендийн лэптоп баталгаатай байх нь гарцаагүй. Үнэ хямдыг нь бодоод олонд танигдаагүй нэгэн компанийн лэптоп худалдан авч болох ч тодорхой хэмжээгээр систем, ажиллагааны хувьд муу байдаг.
Мэдээллийн эх сурвалж: tsahim.net