Та дараах зүйлийг санаж
явахад илүүдэхгүй. Та шинэ ажилтан авахдаа ажил горилогчдыг танай ажлын саналыг
автоматаар хүлээж авна гэж таамаглах хэрэггүй.
Маш олон менежерүүд ажлын байрны бусад саналуудыг
тодорхойлохгүйгээр ажлын саналыг буруу тавьдаг. Тухайн ажил горилогчийн
одоогийн ажиллаж байгаа ажлын байрнаас илүү анхаарлыг нь татах хөшүүрэг болж
байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв та ажлын байрны зах зээл дээрх үнэ цэнийг
урьдаас тодорхойлоогүй бол хүндрэлтэй байдалд хурдан орж болзошгүй.
Ажлын байрны санал
хэлэлцэх
Та ажил горилогчид ажлын байр санал болгосноор эрх мэдэл шилжиж, ажил горилогч
эрх мэдлийг гартаа авч байна гэсэн үг. “Батаа би таныг багтаа авмаар байна. Та
ажилтай боллоо. Одоо цалингийн тухай болон хэзээ ажлаа эхлүүлэх боломжтойг
ярилцацгаая.” Энэ ярианаас харахад Батаагийн танай ажлын байрыг хүлээж авахад
бэлэн байгаа эсэхийг тодорхойлохгүйгээр маш хурднаар ажлын байр санал болгож
байна гэсэн үг.
Тэгвэл та цалингийн хэлэлцээр болон ажилд авах цаг хугацааг бууруулж, өртөг
зардлаа бууруулах хяналтыг хэрхэн тавих вэ? Нэгдүгээрт, та ажил горилогчдоос
дараах 5 асуултуудыг асуухыг санал болгож байна.
Дараа нь ажил
горилогчидтой ярилцлага хийхдээ дараах асуултуудыг асууж эхэл.
Ярилцлагын асуулт 1:Хэрэв
та одоогийн ажилдаа үлдэх бол албан тушаал дэвших дараагийн алхам юу вэ?
Дараагийн алхмаа хийхийн тулд ямар хугацаа шаардлагатай вэ?
Энэ асуултын логик бол энгийн. Та ажил горилогчийн зүгээс санал
тавих боломжтой эсэхийг урьдаас мэдэх хэрэгтэй. Тиймээс танай ажлын байрны
санал тухайн хүний албан тушаалыг хэрхэн сайжруулж байгааг илүү сайн ойлгох хэрэгтэй.
Одоогийн компанитай нь харьцуул. Та үр дүнг нь харьцуулж болно. Үр дүнг
харьцуулна гэдэг нь хувь хүний одоогийн ажил үүргийн потенциалыг ойлгох явдал
юм.
Та ярилцлагынхаа бүх үе шатуудыг гүйцэтгэсэн бол тодорхойлох
захидал шалгах, хувь хүний үнэлгээ хийх, туршлагыг нь шалгах гэх мэт ажлуудыг
хийх хэрэгтэй. Та дараах аргаар ярилцлага хийж болох юм:
Ярилцлагын асуулт 2:
“Та албан тушаалаа ахиулах үүднээс одоогийн ажлын байраа яагаад сонгох болсон
бэ? Таны ирээдүйн ажил горилогч 5 жилийн дараа гэхэд ямар байх талаар
тайлбарлана уу?
үргэлжлэлийг: http://biznetwork.mn/