Ажил хэрэгч зөвлөгөө: Тамхи бүү тат

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Ажил хэрэгч зөвлөгөө: Тамхи бүү тат

ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ: ТАМХИ БҮҮ
ТАТ

Ноён
Жэфри Ж Фокс нь “Technology Value Investors” компанийн Ерөнхий захирал хийж
байсан ба “Fidelity Information”-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр
“Duke”  Их Сургуулийг баклаврын зэрэгтэйгээр төгссөн. Хөрөнгө оруулалтын
“”Merril Lynch” банкинд 12 жил ажиллаж байсан туршлагатай нэгэн. “Alltel”
компанид 1998-аас 2009 онд Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Түүний бичсэн “СЕО
Хэрхэн болох вэ” номыг Монголын Лектор төв орчуулан уншигчдад хүргэсэн байдаг.
Аль нэг компанийн Ерөнхий захирал болох хүн юун дээр анхаарах талаар маш
тодорхой, богинохон өгүүлсэн энэ номыг та заавал уншаарай. Маш олон зөвлөгөө
байгаа. Бид энэ удаа тус номоос манай улсад маш сайн хэрэгжиж байгаа хэмээгдсэн
“Тамхины эсрэг” хуультай холбоотой хэсгийг нь өглөөний ажил хэрэгч булангаараа
хүргэж байна. Яагаад энэ хэсгийг хүргэж байгааг та зөвлөгөөг уншсаныхаа дараа
мэдэх болно гэдэгт итгэж байна. Жефри Ж Фокс “Тамхи татах нь эргэн тойронд чинь
байгаа хэнд ч гэсэн таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Албан тушаал ахихад чинь
туслах эсвэл саад болох хэн нэгэнд таны энэ зуршил сөргөөр нөлөөлж болно. Тамхи
татдаг хүмүүс өөрсдөө ч гэсэн бохир үнсний сав, тамхины иш, үнс амнаас үнэртэх
тамхины эхүүн үнэрт дургүй байдаг. Хүн бүрийн мэддэг тамхины тухай дээрх
ойлголтоос гадна дараах ажил хэргийн шалтгаан байдаг юм. Тамхи татах нь цаг
дэмий үрэхээс гадна бүхнийг өөр дээрээ төвлөрүүлэх хувийн сонирхлыг
илэрхийлдэг. Бизнес эрхлэхдээ юуны түрүүнд та зөвхөн өөрийн биш бусдын хүсэл
сонирхол, хэрэгцээг бодох ёстой. Харин тамхи татах нь бусдын эрх ашгийг үл
хүндэтгэсэн хэрэг болдог. Бизнест ялагчид бүхнийг хяналтдаа авсан мэт байдаг
бол тамхи татагсад бүхний хяналтад орсон юм мэт харагддаг юм. Хэрвээ дарга чинь
танд тамхи өгвөл та татахгүй хадгал. Магадгүй та ялалтын тамхиа татах цаг чинь
болоогүй байж мэднэ.” хэмээн бидэнд зөвлөжээ. Хэрвээ та тамхи татдаг бол
өнөөдрөөс эхлэн тамхинаас гарах гээд тэмцэж яагаад болохгүй гэж. Манай улсад
Тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэлснээр олон хүн тамхинаас гарсан гэсэн тоог
судлаачид гаргасан байсан. Манай хамт олон дунд ч гэсэн тамхи татахаа больсон
хүн бий шүү.

Эх сурвалж: http://businessnews.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж