Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Үхлийн зэвсэг

-Зохион бүтээгч Михаил Калашниковын 1942 оноос бүтээсэн зэвсгүүд-

Удмуртид  95 насандаа Оросын зэвсгийн зохион бүтээгч Михаил Калашников нас баржээ. Тэрбээр 1947 онд энгийн бөгөөд найдвартай чанараараа дэлхийд хамгийн их хэмжээгээр тархсан зэвсгийг бүтээжээ. Калашниковын автоматыг 66 жилийн дотор 70 сая хувиар үйлдвэрлэсэн байна. Ижевск хотноо 2012 танилцуулсан ирээдүйтэй гэх АК-12 загвар ч Калашниковын сонгодог схемээр бүтээгджээ. Домогт зохион бүтээгчийн бүтээсэн зэвсгийн хамгийн сонирхолтой загваруудаас та бүхэнд танилцуулья.

Гар буу-пулеметын туршилтын загвар, 1942 он.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Гар буу-пулемет (пистолет-пулемет, ПП) нь Михаил Калашниковын бүтээсэн анхны галт зэвсэг болов. Түүнийг 1942 онд бүтээж, Их бууны ерөнхий удирдлагын газарт танилцуулжээ. Харамсалтай нь хэд хэдэн сөрөг зөвлөмжийг авч зэвсэглэлд оруулахаас татгалзсан байна. Автоматыг ТТ гар бууны 7,62×25 миллиметрийн суманд тохируулан хийсэн ба 30 сумтай дайзтай байв. Гар буу-пулемет гэсэн нэрээр гар бууны сумтай ойрын зайн байлдааны шүрших бууг нэрлэдэг. Калашниковын ПП-ийн шүршин буудах хурд нь минутад 824 буудалт байв. Хөнөөх үр дүнтэй зай нь 500 метр. Энд нэмэн тайлбарлахад гар бууны сумны үр дүнтэй үйлчилгээ нь винтов, карабин зэрэг бууных шиг  хол зайд биш 500 метрийн доторх зайд байдаг учраас ийм зэвсгийг ойрын байлдааных гэдэг.

Өөрөө цэнэглэгдэх карабины туршилтын загвар, 1944 он.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Калашников 1944 онд шинэ автомат бүтээхийн хажуугаар өөрөө сумлагдах карабиныг винтовын 7,62×51 миллиметрийн суманд тааруулан бүтээв. Карабин нь арван сумтэй дайзаар тоноглогджээ. Энэ бууны онилон буудах зай нь 800 метр.

АК-46 автоматын туршилтын загвар, 1946 он.
Фото: Вячеслав Афонин,  Алексей Неделин

Ажилчин тариачны улаан армийн Их бууны ерөнхий удирдлагын газарт туршилтад оруулахаар бүтээсэн Калашниковын автоматын анхны загвар нь домогт АК-ын эхлэл байлаа. Цэргийнхэнд  цоожны гох, буудлагын дэглэмийг солих төхөөрөмж зэрэг нь автоматын баруун биш зүүн талд байрласан нь таалагдсангүй. Гэсэн хэдий ч, Калашников буугаа сайжруулах зөвшөөрлийг цэргийнхнээс авч чадсан байв.

АК автоматын  туршилтын загвар, 1947 он.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Өнөөдөр бидэнд танил төрхтэй ойр Калашниковын автоматын сайжруулагдсан загварыг 1947 онд туршиж эхэлжээ. Шууд хэлэхэд туршилт амжилгүй болов. Буу найдвартайгаа харуулсан ч сумны тусгалын  тархалт их гэсэн муу талтай байв. Гэлээ ч автомат үзүүлэлтүүдээрээ бусад өрсөлдөгч нараас давсан учир цэргийнхэн түүнийг сонгоод ашиглах явцад сайжруулах хэрэгтэй гэж үзжээ.

Автомат АК, 1947 он.
Фото: Вячеслав Афонин и Алексей Неделин

Калашниковын автоматын эцсийн загварын жин нь дайз ба жадгүйгээр 4,3 кг байв. Автомат нь 7,62×39 миллиметрийн 30 сумтай дайзаар тоноглогджээ. Байлдааны буудалтын хурд нь минутад 100 буудалт ба техникийн талаасаа 600 буудалттай. Онилон буудах зай нь АК-47-гийн хувьд 800 метр.

ППЛ-ийн туршилтын загвар.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Хүн төрөлхтөн 1947 онд эхлээд ТТ гар бууны суманд тааруулан хийгээд дараа нь шинэ 9×18 миллиметрийн (хожим 9×18ПМ нэрээр алдаршжээ) суманд зориулсан зэвсэгтэй танилцжээ. Тэр буу нь 35 сумтай дайзтай, минутад 600 удаа буудах үзүүлэлттэй. Хөнөөг үр дүнтнй зай нь 200 метр байлаа.

Туршилтын автомат, 1951 он.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Дараагийн хэдэн жилд нь Михаил Калашников зэвсэглэлд оруулсан автоматаа сайжруулахад анхаарлаа хандуулж, тэр нь мэдэгдэхүйц өөрчлөлтболсонгүй.  Тухайлбал, 1951 онд буундаа хутган жадыг бэхлэх боломжийг гаргажээ.

Автомат АК-47 хөнгөрүүлсэн загвар.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Зэвсэглэлд АК-47 (ийм нэр нь өнөөдрийнх юм. Харин 1947 ба дараагийн жилүүдэд нь бууг АК гэж нэрлэж иржээ) орсноос дараагийн хэдэн жилд  түүний хөнгөвчилсөн хувилбарыг бүтээв. Түүнд бууны голын хайрцгийг  хэвлэх аргаар бүтээж, шинэ хайлмагийн төмрийг ашиглав. Үүний үр дүнд автоматын жин нь 3,8 кг болжээ.

Автомат АКМ
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Калашников өөрийн автоматын сайжруулсан хувилбарыг 1959  онд бүтээсэн нь зэвсэглэлд АКМ нэрээр оржээ. Энэ бууны онилон буудах зайг 1000 метр хүргэж, жинг нь 3,14 кг болгожээ. Бууны голын төгсгөлд чимээ намжаах ПБС, ПБС-1 төхөөрөмж байрлуулах боломжтой болгов.

АКМС гэх сайжруулагдсан автомат.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Мөн тэр жилдээ 1959 онд АКМ-ийн тусгайлсан хувилбар болох АКМС-ийг бүтээлээ. Энэ загварыг Агаарын десантын цэрэгт зориулан хийжээ. Суурь загвараас онцлог нь эвхэгддэг  мөрлөх төхөөрөмж болов.

Автомат АКМС.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

АКМС загварт сумны дайзийг нь 80 сумтай болгон нэмээд гол төмөрт нь бэхэлсэн хувилбар байлаа. Гэсэн ч тэр сумны хайрцаг нь амьдралд бараг хэрэглэсэнгүй, цэргийнхэнд 40 сумтай дайз, шаардлагатай үед Калашниковын пулеметын 75 сумтай барбан дайзыг ашиглаж байв.

Богиносгосон автоматын туршилтын загвар, 1976 он.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Хожим АКМС бааз дээр эвхэгддэг мөрөвчтэй, богиносгосон автоматыг бүтээжээ. Энэ буу нь тусгай ангийнханхан ба десантын цэрэгт зориулсан юм. Бууг дамжлагаар гаргаж байсан ч  армид тархаж чадаагүй.

Автомат АК-74
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

АК-74 Калашниковын автоматын эрс сайжруулагдсан анхны загварыг Зөвлөлтийн Зэвсэгт хүчин зэвсэглэлдээ 1974 онд авчээ. Тэр зэвсгийг 5,45×39 миллиметрийн суманд тааруулан бүтээсэн юм. Жин нь 3,2 кг байв. Автоматыг 30 сумтай сумны хайрцагаар тоноглосон ба минутад 600 буудалт хийх үзүүлэлттэй байлаа. Онилон буудах зай нь ойролцоогоор 1000 метр. Шинэ загварт хэвлэн зутгасан хэсгүүдийг өргөн ашиглажээ. Мөн гол төмрийн тийрэлтийн эсрэг шинэ тормозыг анх хэрэглэв.

Богиносгосон автомат АКС-74У.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

АК-74 автоматын богиносгосон загварыг бүтээн гол төмрийг нь богино болгон мөрлөгийг нь эвхдэгээр хийжээ.

Богиносгосон автомат АКС-74У.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Тусгай ангийнханд зориулсан энэ хувилбарыг дуу дарагч болон гол төмрийн доорх БС-1М гэх гранат харвагчаар тоноглож болно. Хожим энэ зэвсгийг Дотоодын цэргийнхэн ба хамгаалалтын албанд ашиглаж байв.

Сайжруулагдсан автомат АК-74М.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Зэвсэглэлд сайжруулагдсан АК-74М загварыг оросууд 1991 онд хүлээн авчээ. Тэр буу нь пластик мөрөвчтэй ба тэр нь хажуу тийшээгээ нугаларч эвхэгдэнэ. Гол төмрийн тормоз нь задгай камертай байв. Мөн голын бэхэлгээ ний  бэхжүүлэн хайрцагтай. Өнөөдөр энэ автоматаар Оросын арми зэвсэглэж байгаа.

Автомат АК-102.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Калашников  1994 онд  “зуу дахь цуврал”-ын загвараа бүтээв. Тэр нь НАТО-гийн 5,56×45 миллиметрээс  зөвлөлтийн завсрын гэхдэх 7,62 хүртэл янз бүрийн калибрийн дор үйлдвэрлэв. Хувилбаруудаасаа жингийн хувьд харицангуй бага 3,2-3,6 килограмм. Буудлагын хурд нь минутад  600 гэх төвшиндөө үлдсэн ба онилох буудлын зай нь 1000 метр. Үүний зэрэгцээ сумны тусгал нь нягтарчээ.

РПК гар пулеметын бааз дээр бүтээсэн тахир голт пулеметын туршилтын загвар.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Калашниковын автоматын бааз дээр илүү хүнд төрлийн, үндсэн үзүүлэлтийг нь хэвээр хадгалан урт хугацаанд тасралтгүй галлах чадвартай пулеметуудыг бүтээж байв. Эдний талаар ярихдаа далдаас буудах зориулалтын туршилтын загварыг танилцуулах нь зөв байх. РПК-гаас түүний үндсэн үзүүлэлт нь буурсан ба ээдрээтэй бүтэц, бага нөөц зэргээс болон түүнийг зэвсэглэлд оруулаагүй.

Калашниковын гар пулемет РПК.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Калашниковын гар пулеметыг Зөвлөлтийн зэвсэглэлд 1961 онд авчээ. Түүнд АК-ын автоматик, 7,62×39 миллиметрийн сумыг ашиглав. Дугуй хэлбэрийн  сумгүй барабаны маягийн дайзынхаа хамт бууны жин нь 5,6 кг. Минутад 600 буудалт гэсэн хурдтайгаар уг буу урт хугацаанд гар нээх чадвартай. Онилон буудах тусгал нь 1000 метр.

Туузан  цэнэглэлтэй нэгдсэн пулеметын туршилтын загвар РПК.
Фото: Вячеслав Афонин,  Алексей Неделин

РПК нь Калашниковын автоматууд шиг хэд хэдэн сайжуулалтыг дэмжжээ. Хамгийн орчин үеийн хувилбар болох РПК-74 нь хамаагүй хөнгөн жинтэй болсон. Түүнд  АК-74-ийн сайжруулагдсан автоматик ашиглажээ.

Саможенковын зохион бүтээлтийн суурин дээр бэхлэгдсэн нэгдсэн пулемет ПКС.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Калашников энэ пулеметийг 1961 онд  бүтээсэн юм. Түүний автоматик нь илүү хүчтэй винтовын 7,62×54 миллиметрийн суманд тааруулан хийжээ.  ПКС нь Калашниковын  үндсэн пулеметуудаас онцын ялгаагүй. Зөвхөн  сурин пулемет гэдгийг заасан “С” үсэг л индекст нь орж иржээ. Тэр нь уг пулемётыг сууринд бэхэлнэ гэдгийг заадаг.

Хуягт тээвэрлэгчийн пулемет ПКБ.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

ПКБ пулеметын хувьд нэрэнд нь “Б” үсэг орон түүнийг хуягтынх гэдгийг зааж өгдөг.

Өөрөө сумлагдах ангийн карабин “Сайга”
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Калашниковын автоматын  суурин дээр “Сайга” нэрээр үлдвэрлэсэн цэргийн биш зориулалтын галт зэвсэг бүтээжээ.

Өөрөө сумлагдах ангийн карабин “Сайга 410”.
Фото: Вячеслав Афонин, Алексей Неделин

Сайга нь Калашниковын автоматикийг ашиглан янз бүрийн суманд тохируулсан: 12 ба 20 ангийн калибртай, үрлэн ба ердийн сумтайгаар хийсэн байлаа. Мөн зорогдсон голд зориулагдсан 5,56×45, 7,62×39, 7,62×51 миллиметрийн суманд тохируулагдсан байв. “Сайга” нь АНУ-д эрэлт ихтэй бүтээгдэхүүн.

АК-12.
Фото: «Калашников»

Калашниковын уламжлалт схемийг ашигласан сүүлчийн бүтээл нь ирээдүйтэй гэх  автомат АК-12. Тэр нь “ирээдүйн цэргийн албан хаагч “Ратник””-ийн стандартын зэвсэг  болно гэж хүлээгдэж байгаа. Хемийн онцын өөрчлөлтгүй, Тийрэлтийн хүчийг багасгаснаар сумны тусгалыг нягтруулж өгчээ. Сумны хайрцаггүй бууны жин нь 3,2 кг ба онилон буудах зайг нь 1100 метр болгожээ. Түүний буудалын хурд нь минутад 650-1000 буудалт. Түүнийг 30-60 сумтай  сумны хайрцагаар тоноглоно. Мөн гурав гурван сумын завсартайгаар буудаж болох ажээ. Энэ автоматын бааз дээр мэргэн буучийн, дайрамтын, тусгай зориулалтын болон ангийн хувилбаруудыг бүтээх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж