Манай улс НҮБ-ын Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бус эргэлтийн эсрэг Венийн конвенци болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Палермогийн конвенцид нэгдэн орсон бөгөөд эдгээр конвенцийн дагуу хүний наймаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, зохион байгуулалтаай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, энэ талаар улс орны хэмжээнд тодорхой арга хэмжээ ажиллах үүргийг хүлээсэн билээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох”-оор тусгасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болсон талаар хууль санаачлагчид онцлон хэлж байсан юм. Энэхүү хуулийн талаар эргэн харах, гишүүд санал дүгнэлтээ нэгтгэх ёстой учраас ажлын хэсгийн ирэх мягмаг гаригийн хуралдаанаас өмнө санал дүгнэлтээ нэгтгэхийг Хууль зүйн байнгын хорооны дарга даалгалаа.
Мөрдөх албаны хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд төслийг түр хугацаагаар хойшлуулах саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Мөрдөх албаны тухай хуулийн төслийг түр хойшлуулж, гишүүд ажлын хэсэг дээр санал дүгнэлтээ нэгтгэх шаардлагатай гэсний үндсэн дээр долоо хоногоор хойшлуулж байгаа юм.
Ш.ЧИМЭГ