
АН-ын зүгээс болон байнгын хорооны гишүүдийн зүгээс Ш.Түвдэндорж Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой гэж үзэн, улиран сонгох боломжтой. Гэхдээ хууль зүйн салбарын шинэчлэл бүхий багц хуулийн төслүүд хэлэлцэж, энэ шинэчлэлийн гол ачааг үүрэлцэх Хууль зүйн байнгын хороо хурлаа цаг алдалгүй хийж, байнгын хорооны дарга үүнд анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлж байлаа. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах юм.
Ш.ЧИМЭГ