
Харин 30 жилийн түүхтэй Олон улсын бүжгийн байгууллагын гишүүн болсноор IDO-гийн журамд заасан бүх тэмцээнийг улсынхаа хэмжээнд зохион байгуулж,олон улсын тэмцээнд оролцон ,эдгээр бүжгийн төрлөөр олон улсын шүүгч бэлтгэх эрхтэй болж байгаа аж.
Монголд 2000 онд анх удаа Олон улсын стандартын бүжиг, бүжгийн спорт, формейшн зэрэг нэр томъёо орж ирсэн юм. 2001 онд А.Мөнгөнхуягийн санаачилгаар Монголын Бүжгийн Спортын Холбоо байгуулагдаж байсан билээ. Удалгүй МБСХ нь Монголын Үндэсний Олимпийн Хороогоор хүлээн зөвшөөрөгдөн 2002 онд МБСХ-оос анх удаа Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан ба энэ нь Олон улсын бүжгийн спортын тэмцээний дүрмээр зохион байгуулсан анхны тэмцээн байсан юм. МБСХ-оос жил бүр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг бүх насны ангилалд, Улсын аварга шалгаруулах Стандартын ба Латины формейшн тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдгаас гадна, МБСХ-ны гишүүдээс "Let’s dance", "Монростур", "Дархан тур", "Алтан навч", "Ирээдүйн одод", "Авьяас", "Оюу цом", "Виктори", "Свей", "Сарны цом", "Мөнгөн өвөл", "Намрын баяр" зэрэг улсын хэмжээний тэмцээнийг бүх насны ангилалд зохион байгуулдаг аж.
http:goe mn 2011-05-03 202.131.248.186
GOE MNs iPad iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina