Ч.Сайханбилэг “Со” гавьяатыг шоолов

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг “Со” гавьяатыг шоолов

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам өчигдөр Төрийн ордонд зочилсон харагдлаа.

Мон­гол дээл өмсөж, үслэг малгайгаар гоёсон “Со” гавьяат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй уулзаж, ажил амжуула­хаар ирсэн аж. Гавьяат жүжигчний ажлын сана­лыг Ч.Сайханбилэг дарга хүлээн авах гэхээс илүүтэй өмссөн дээл, малгайг нь “нүд үзүүрлээд” авна лээ. Ч.Сайханбилэг “Цагаан сар болж байгаа юм уу, дээл, малгай өмсөөд…” гэх мэтээр элэглэхээс нь харахад тэрбээр үндэсний хувцсыг өдөр тутмын бус ёслолын хувцас гэж үздэг бололтой.

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж