Цагдаагийн ахмадад 5.1 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ахмадад 5.1 жилийн ял оноожээ

Галт зэвсэг буюу хийн буу ашиглан бусдыг айлган сүрдүүлж дээрэм хийсэн, хийхийг завдсан гэх Эрүүгийн цагдаагийн газрын III хэлтсийн Эдийн засгийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргалын хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, түүнд ял оноожээ. Түүнийг дөрвөн удаагийн үйлдлээр бусдыг алйган сүрдүүлж дээрэмдсэн гэдгийг шүүхээс тогтоож 5.1 жилийн ял оноосон байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал нь өнгөрсөн есдүгээр сарын 18-нд “Толла” хүнсний дэлгүүрт баг зүүн орж, хоёр удаа хийн буугаар буудаж, дээрэм хийхийг завдах үедээ баривчлагдсан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж