Моцартын аялгуу энх тайвны төлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Моцартын аялгуу энх тайвны төлөө

Өнөөдөр Газад Европын шилдэг 25 хөгжимчнөөс бүрдсэн симфони найрал хөгжим тоглолт хийн агуу Моцартын бүтээлүүдээс эгшиглүүлнэ. Тэднийг “Газын төлөөх найрал хөгжим” хэмээн нэрлэжээ. Ал-Матафын соёлын ордонд болох тэдний тоглолтыг Израйлийн удирдаач Даниель Баренбоем удирдан тоглуулна.


Тоглолтыг НҮБ-ын Ойрхи Дорнодод энхийг сахиулах тусгай хорооноос зохион байгуулж байгаа юм. “Энэ бол ямар нэг улс төрийн арга хэмжээ биш. Бид хөгжмийн хэлээр Газын ард түмэнд ямар нэг зүйлийг хэлэх гэсэн юм” хэмээн тоглолтын удирдаач өгүүлэв. Энэхүү тоглолтод оролцох хөгжимчид Европ төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Берлин, Парис, Милан, Венийн найрал хөгжмийн хөгжимчид ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж