Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Сникерс хийх арга

via Охид
бүсгүйчүүдийн Дотны найз


Орц:
– 300 гр шоколад
– 30 гр масло
– 100 гр элсэн чихэр
– 40 гр молоко
– 75 гр самрын тос
– 1 уут ванилла
– 15 гр marshmallow буюу хөөсөн чихэр
– 200 гр ирис
– 35 гр whipping cream (сүү ч байсан болно)
– 150 гр давсалсан газрын самар
Хийх арга:
Шоколадныхаа 1/2 хэсгийг буцалж байгаа халуун усан дээр саванд хийж сайтар
хутган хайлуулна. Ямар нэг намхан дөрвөлжин саванд мөнгөлөг цаас дэвсээд дээр
нь шоколадаа тараан түрхэнэ. Үүнийгээ хөргөгчиндөө хийж царцаана.
Масло, элсэн чихэр, молоко, ванилла-гаа дунд зэргийн гал дээр сайтар хольж
халаана. Халсных нь дараа самрын тосоо хийж холино. Дээрээс нь хөөсөн чихрээ
хийж хайлтал нь сайн хутгаж өгнө. Ингэснээр сникерсний эхний зуурмаг бэлэн
болох ба үүнийгээ хөргөөд царцаасан шоколадан дээрээ түрхэнэ. Дараагийн бэлдэц
бэлэн болох хүртэл шоколадтай энэхүү саваа хөргөгчиндөө хийж царцаана.
Ирис, whipping cream-ээ (сүү-ээр орлуулж болно) бага гал дээр хайлтал нь хольж
хутгана. Мөн газрын самраа нүдэж жижиглээд иристэй зуурмаг дээрээ нэмж холино.
Хөргөгчиндөх шоколадтай бэлдэц дээрээ самартай зуурмагаа дэвсэж түрхэнэ.
Үүнийгээ дахин хөргөгчиндөө хийж царцаасны дараа үлдсэн шоколадаа хайлуулан
дэвсээд дахин царцаана. Гаднаас нь хүрэхэд царцсан байвал идэхэд бэлэн боллоо
гэсэн үг^^

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж