
Технологийг гайхамшгийг мэдрүүлэгч Apple компани хамгийн их борлуулалт бүхий бренд бүтээгдэхүүн iPad таблетныхаа шинэ загвар дээр ажиллаж эхэлжээ. Тэд өмнөх загваруудаасаа харьцангуй том буюу 1-.9 инчийн дэлгэцтэй таблет гаргаж магадгүй хэмээн Хятадын “United Daily News” мэдээлсэн байна.
Энэхүү 12.9 инчийн дэлгэцтэй iPad-ийг Тайванийн компьютер үйлдвэрлэгч “Quanta Computer” компанитай хамтран үйлдвэрлэж магадгүй байгаа юм байна.
Мөн уг том дэлгэцтэй таблетыг ирэх оны аравдугаар сард хэрэглэгчдэд хүргэнэ хэмээн дээрх мэдээлэлд дурьджээ.
Т.БИЛГҮҮН