News.mn сайт шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

News.mn сайт шилдгээр шалгарлаа

Монголын сэтгүүлчдийн эвлэл Хэвлэл мэдээллийн салбарын 2013 оны шилдэг байгууллага, сэтгүүлчдийг тодруулан нэрлэлээ. Уг шалгаруулалтад мэдээллийн “News” агентлагийн www.news.mn сайт нэр дэвшиж, салбартаа тэргүүлэгч, шилдгийн шилдэг сайт боллоо.

Онлайн сэтгүүлзүйн салбарт www.news.mn сайт бий болж, уншигчдад редакцийн бэлтгэсэн мэдээллээ түгээж эхэлснээс хойш зургаан жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд жил бүр мэргэжлийн байгууллагууд бидний ажлыг дүгнэн, үнэлсээр ирсэнд урамшдагаа хэлэхийн хамт www.news.mn сайтыг сонгон уншдаг нийт уншигчдадаа хүндэтгэл илэрхийлж байна. Ирэх онд бид улам хичээн ажиллах болно.

Мэдээллийн NEWS агентлаг

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс тодруулсан
Сэтгүүлзүйн салбарын 2013 оны шилдгүүд:

2013 оны шилдэг сайт:

news.mn
zaluu.com
gogo.mn
montsame.gov.mn
wikimon.mn

2013 оны шилдэг телевиз:

"Eagle" телевиз
"TV-5" телевиз
"ETV" телевиз
"Bloomberg TV mongolia" телевиз
"Монгол" телевиз

2013 оны шилдэг сонин:

"Өдрийн сонин" сонин
"Зууны мэдээ" сонин
"Өнөөдөр" сонин
"Ардчилал" сонин
"Монголын мэдээ" сонин

2013 оны шилдэг сэтгүүл:

"Гранд" сэтгүүл
"Mongolian Mining journal" сэтгүүл
"Info" сэтгүүл
"Соронз" сэтгүүл
"Mongolian Economy" сэтгүүл

2013 оны шилдэг радио, ФМ:

Гэр бүлийн радио ФМ 104,5
Шинэ долгион ФМ 107,5
Р3 радио ФМ 100,9
Авто радио ФМ 105,5
"Шинэ Монгол" радио  ФМ 101,7

2013 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч:

П.Санаадагва       Баянхонгор аймгийн "Өнөөгийн Баянхонгор" сонины эрхлэгч
Б.Мөнгөнцэцэг     Өвөрхангай аймгийн "Өвөрхангайн мэдээ" сонины эрхлэгч
Ж.Сайнжаргал     Өмнөговь аймгийн "Монгол Говь" сонины эрхлэгч
Б.Сарантуяа         Хөвсгөл аймгийн "Далай ээж" сонины ерөнхий эрхлэгч

2013 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч:

Ш.Цоодол               Говь-Алтай аймгийн "Алтай" радиогийн сэтгүүлч
Т.Гэрэлцэцэг          Дархан хотын "Лха" телевизийн ерөнхий редактор
Б.Өлзийтогтох        Сүхбаатар аймгийн "SB" телевизийн сэтгүүлч

2013 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч:

Ц.Батбаатар              "Фото монголиа"сэтгүүлийн эрхлэгч
Ү.Одбаяр                   "Ардчилал" сонины гэрэл зургийн сурвалжлагч
П.Төгөлдөр                "Монцамэ" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч

2013 оны радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч:

Ө.Цогт-Эрдэнэ          МҮОНР-гийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны редактор
Г.Сонинбаяр              "Шинэ Монгол" радиогийн редактор
Л.Мөнхтөр                  МҮОНР-гийн тоймч

2013 оны сайтын шилдэг сэтгүүлч:

Ч.Болортуяа              айкон.мн сайтын ерөнхий редактор
С.Баттулга                 инфо.мн сайтын сэтгүүлч
П.Нарандэлгэр          шууд.мн сайтын сэтгүүлч
А.Баярмаа                  доргио.мн сайтын сэтгүүлч
Б.Батчимэг                батаар.мн сайтын сэтгүүлч

2013 оны сонины шилдэг сэтгүүлч:

Г.Отгонбаяр             "Үндэсний шуудан" сонины ерөнхий эрхлэгч
Ц.Цэвээнхэрлэн       "Өнөөдөр" сонины тоймч
Г.Дэлгэрцэцэг           "Өдрийн сонин" сонины сэтгүүлч
Ч.Үл-Олдох               "Зууны мэдээ" сонины тоймчдын албаны дарга
Г.Баатарнум             "Соёмбо" сонины сэтгүүлч

2013 оны телевизийн шилдэг сэтгүүлч:

Д.Долгорсүрэн          МҮОНТ-ийн редактор
Э.Дагиймаа              TV5 телевизийн сэтгүүлч
В.Есөнтөмөр            Эх орон телевизийн сэтгүүлч
П.Дэмбэрэл              25 дугаар суваг телевизийн сэтгүүлч
Ж.Даваа                   С1 телевизийн сэтгүүлч, редактор

2013 оны орон нутгийн шилдэг сонин:

"Эрх чөлөө" сонин               Хөвсгөл аймаг
"Дорнод" сонин                   Дорнод аймаг
"Ховдын мэдээ" сонин        Ховд аймаг
"Хэнтийн мэдээ" сонин        Хэнтий аймаг
"Завхан" сонин                   Завхан аймаг

2013 оны орон нутгийн шилдэг телевиз:

"TV-10" телевиз                     Орхон аймаг
"Алтан говь" телевиз             Өмнөговь аймаг
"DBS" телевиз                       Дархан-Уул аймаг
"DSB" телевиз                       Дорноговь аймаг
"АВ" телевиз                         Архангай аймаг

2013 оны олон суваг дамжуулах үйлчилгээний шилдэг байгууллага:

"Юнивишн" компани
"ДДэшТВ" ХХК
"Сансар кабель" ХХК

2013 оны салбарын шилдэг хэвлэл: 

"Зар мэдээ" сонин                           Зар сурталчилгааны хэвлэл
"Ган зам" сонин                               Тээврийн хэвлэл
"Сурагч" сонин                                Хүүхдийн хэвлэл
"Соёмбо" сонин                               Батлан хамгаалахын хэвлэл
"Онош" сэтгүүл                                Анагаах ухааны хэвлэл

У.ХҮРЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж