Шагналын од, хуртай &#34Eagle&#34-ийнхэн

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Шагналын од, хуртай &#34Eagle&#34-ийнхэн

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өчигдөр оны шилгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн оны шалгаруулалт сэтгүүл зүйн салбарын хувьд онц чухал үйл явдалтай давхцаж буйгаараа содон байв. Учир нь сэтгүүлзүйн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой энэ жил болсон.

Зуун настай сэтгүүлзүйн салбарын шилдэгээр хэн тодрох вэ гэдэг салбарынхны хувьд сонирхол татсан сэдэв байлаа.   Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шалгаруулсан жилийн шилгүүдийг тодруулах ёслолын ажилгааны танхим пиг. Пижигнэсэн алга ташилт дунд зарласан нэрс. Баярласан, бахдам амжилт. Нүдээ олсон шагнал. Энэ жилийн шилгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг тоймлон дүгнэхэд нэг ийм.  Өмнөх нь сэтгүүлзүйн салбарын шилгүүдийг тодруулах процесс зөвхөн Улаанбаатарын хүрээнд өрнөдөг байв. Харин энэ жил орон нутгийн, сэтгүүлзүйн салбар бүхнийг хамруулснаараа өргөн цар хүрээтэй арга хэмжээ болжээ гэж хэлж болно.

Хамгийн нүдээ олсон шагнал нь" Шилдэгийн шилдэг сэтгүүлч". "Eagle" телевизийн олон улсын тоймч, орчуулагч Ш.Гантулга Монголын сэтгүүлзүйн салбарын 100 насны босгон дээр "Оны шилдэгийн шилдэг сэтгүүлч"-ээр тодорсон явдал байлаа. Дэлхий дахин болж байгаа халуун үйл явдлуудыг яг газар дээр нь байгаа юм шиг орчуулдаг, өвөрмөц дуу хоолойгоороо Монголын үзэгчдийн танил болсон тэрбээр энэхүү амжилтыг хүртсэн нь бахархам сайхан мэдээ байв.  Энэ жилийн "Eagle" телевизийнхэн шагналын хуртай, одтой байна.

Телевизийн шилдэг мэдээгээр "Eagle" телевизийн  сэтгүүлч М.Төгөлдөрийн бэлтгэсэн "Усны үнэ" шалгарсан бол,  телевизийн шилдэг тайзны зураачийн номинацийн эзнээр мөн л тус телевизийн тайзны зураач Л.Баасан-Ёндон тодров.  Телевизийн шилдэг хөтлөгчөөр туршлагатай сэтгүүлч шалгарсан нь бас нүдээ олсон шагнал байсан. "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлгээрээ үзэгчдийг телевизийн өмнө уяж чаддаг,  хурц, содон асуултаараа зочныхоо сэтгэлийг уудалж чаддаг Б.Жаргалмаа "Оны шилдэг хөтлөг"-өөр тодорсон нь тус телевизийн нэг том амжилт. Телевизийн шилдэг нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн номинацийг тус телевизийн "Эрэн сурвалжлагч" нэвтрүүлэгт өгсөн нь маргаж мэтгэлцэхийн аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ байлаа.  

2013 онд "Eagle" телевизийнхэн ажилч шоргоолж шиг ажиллажээ.  Телевизийнхээ техник хэрэгсэлд шинэлчлэлт хийхээс гадна нэвтрүүлгийнхэ эдүр төрхийг өөрчилж, бусдаас илүүрхэж чадсан тус телевизийн хамт олон ажлын амжилт хүсье. Ирэх онд илүү хүчтэй, илүү эрчтэй байгаарай "Eagle"-ийнхэн.

 Г.ТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж