
Онлайн сэтгүүлзүйн салбарт News.mn сайт бий болж, уншигчдад редакцийн бэлтгэсэн мэдээллээ түгээж эхэлснээс хойш зургаан жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд жил бүр мэргэжлийн байгууллагууд бидний ажлыг дүгнэн, үнэлсээр ирсэнд урамшдагаа хэлэхийн хамт News.mn сайтыг сонгон уншдаг нийт уншигчдадаа хүндэтгэл илэрхийлж байна.
Ирэх онд бид улам хичээн ажиллах болно.
Монголын сэтгүүлчдийн эвлэлээс тодруулсан Сэтгүүлзүйн салбарын 2013 оны шилдгүүд:
Сэтгүүлзүйн салбарын 2013 оны шилдэг сэтгүүлч:
I. Монгол Улсын 2013 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч
- П.Санаадагва – Баянхонгор аймгийн "Өнөөгийн Баянхонгор" сонины эрхлэгч
- Б.Мөнгөнцэцэг – Өвөрхангай аймгийн "Өвөрхангайн мэдээ" сонины эрхлэгч
- Ж.Сайнжаргал – Өмнөговь аймгийн "Монгол Говь" сонины эрхлэгч
- Б.Сарантуяа – Хөвсгөл аймгийн "Далай ээж" сонины ерөнхий эрхлэгч
II. Монгол Улсын 2013 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч
- Ш.Цоодол – Говь-Алтай аймгийн "Алтай" радиогийн сэтгүүлч
- Т.Гэрэлцэцэг – Дархан хотын "Лха" телевизийн ерөнхий редактор
- Б.Өлзийтогтох – Сүхбаатар аймгийн "SB" телевизийн сэтгүүлч
III. Монгол Улсын 2013 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч
- Ц.Батбаатар – "Фото монголиа"сэтгүүлийн эрхлэгч
- Ү.Одбаяр – "Ардчилал" сонины гэрэл зургийн сурвалжлагч
- П.Төгөлдөр – "Монцамэ" агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч
IV. Монгол Улсын 2013 оны радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч
- Ө.Цогт-Эрдэнэ – МҮОНР-гийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны редактор
- Г.Сонинбаяр – "Шинэ Монгол" радиогийн редактор
- Л.Мөнхтөр – МҮОНР-гийн тоймч
V. Монгол Улсын 2013 оны сайтын шилдэг сэтгүүлч
- Ч.Болортуяа – айкон.мн сайтын ерөнхий редактор
- С.Баттулга – инфо.мн сайтын сэтгүүлч
- П.Нарандэлгэр – шууд.мн сайтын сэтгүүлч
- А.Баярмаа – доргио.мн сайтын сэтгүүлч
- Б.Батчимэг – батаар.мн сайтын сэтгүүлч
VI. Монгол Улсын 2013 оны сонины шилдэг сэтгүүлч
- Г.Отгонбаяр – "Үндэсний шуудан" сонины ерөнхий эрхлэгч
- Ц.Цэвээнхэрлэн – "Өнөөдөр" сонины эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч
- Г.Дэлгэрцэцэг – "Өдрийн сонин" сонины сэтгүүлч
- Ч.Үл-Олдох – "Зууны мэдээ" сонины тоймчдын албаны дарга
- Г.Баатарнум – "Соёмбо" сонины сэтгүүлч
VII. Монгол Улсын 2013 оны телевизийн шилдэг сэтгүүлч
- Д.Долгорсүрэн – МҮОНТ-ийн редактор
- Э.Дагиймаа – TV5 телевизийн сэтгүүлч
- В.Есөнтөмөр – Эх орон телевизийн сэтгүүлч
- П.Дэмбэрэл – 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч
- Ж.Даваа – С1 телевизийн сэтгүүлч, редактор
2013 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:
I. Монгол Улсын 2013 оны орон нутгийн шилдэг сонин
- "Эрх чөлөө" сонин – Хөвсгөл аймаг
- "Дорнод" сонин – Дорнод аймаг
- "Ховдын мэдээ" сонин – Ховд аймаг
- "Хэнтийн мэдээ" сонин – Хэнтий аймаг
- "Завхан" сонин – Завхан аймаг
II. Монгол Улсын 2013 оны орон нутгийн шилдэг телевиз
- "TV-10" телевиз – Орхон аймаг
- "Алтан говь" телевиз – Өмнөговь аймаг
- "DBS" телевиз – Дархан-Уул аймаг
- "DSB" телевиз – Дорноговь аймаг
- "АВ" телевиз – Архангай аймаг
III. Монгол Улсын 2013 оны олон суваг дамжуулах үйлчилгээний шилдэг байгууллага
- "Юнивишн" компани
- "ДДэшТВ" ХХК
- "Сансар кабель" ХХК
IV. Монгол Улсын 2013 оны салбарын шилдэг хэвлэл
- "Зар мэдээ" сонин – Зар сурталчилгааны хэвлэл
- "Ган зам" сонин – Тээврийн хэвлэл
- "Сурагч" сонин – Хүүхдийн хэвлэл
- "Соёмбо" сонин – Батлан хамгаалахын хэвлэл
- "Онош" сэтгүүл – Анагаах ухааны хэвлэл
V. Монгол Улсын 2013 оны шилдэг радио, ФМ
- Гэр бүлийн радио ФМ 104,5
- Шинэ долгион ФМ 107,5
- Р3 радио ФМ 100,9
- Авто радио ФМ 105,5
- "Шинэ Монгол" радио ФМ 101,7
VI. Монгол Улсын 2013 оны шилдэг сайт
- news.mn
- zaluu.com
- gogo.mn
- montsame.gov.mn
- wikimon.mn
VII. Монгол Улсын 2013 оны шилдэг сэтгүүл
- "Гранд" сэтгүүл
- "Mongolian Mining journal" сэтгүүл
- "Info" сэтгүүл
- "Соронз" сэтгүүл
- "Mongolian Economy" сэтгүүл
VIII. Монгол Улсын 2013 оны шилдэг сонин
- "Өдрийн сонин" сонин
- "Зууны мэдээ" сонин
- "Өнөөдөр" сонин
- "Ардчилал" сонин
- "Монголын мэдээ" сонин
IX. Монгол Улсын 2013 оны шилдэг телевиз
- "Eagle" телевиз
- "TV-5" телевиз
- "ETV" телевиз
- "Bloomberg TV mongolia" телевиз
- "Монгол" телевиз