Баянзүрхийн багачууд шинэ жилээ тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Баянзүрхийн багачууд шинэ жилээ тэмдэглэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хүүхдийн “Хүслийн шинэ жил”-ийн баяр өчигдөр боллоо.

“Хүслийн шинэ жил”-ийг дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, дүүргийн Хүүхдийн холбоо, “Дэлхийн Зөн” Олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа. Хүүхдийн шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн 400 хүүхдэд циркийн тоглолт, урлагийн үзүүлбэр үзүүлж, баярын бэлэг гардуулан өгөв.

 Зохион байгуулагчдын зүгээс хичээл сурлагадаа сайн, авъяас чадвартай боловч амьдралын боломж бололцоо муугаас баярт ёслолын үйл ажиллагаанд тэр бүр оролцоод байж чаддаггүй хүүхдүүдийг оролцуулснаараа онцлог хэмээж байв. Түүнчлэн уг арга хэмжээ нь хүүхдүүдийн дуу хоолойг сонсч, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх , тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж