Инфляцийг 8-9 хувьд барихаар төсөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Инфляцийг 8-9 хувьд барихаар төсөөлжээ

Сангийн яам Монгол Улсын 2012 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг УИХ-д өргөн барьжээ. Төсөөлөлд Монгол Улсын эдийн засаг 2011 онд 11.8 хувиар өсөхөөр, үүнээс уул уурхайн салбар 10.6 хувиар, бусад салбар 12 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбаруудын өсөлт нэмэгдэнэ гэжээ. Тэгвэл инфляци 2010 онд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж, мөнгөний нийлүүлэлт 62 хувиар өссөн, өрхийн хэрэглээ нэмэгдсэн нь инфляцийн төвшинг 13 хувьд хүрэхэд нөлөөлсөн бол 2012-2014 онд инфляцийн төвшинг 8-9 хувьд байлгахаар төлөвлөжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж