Засгийн газар, Монголбанкнаас хамтран “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргана. Энэ жил нийт 11 мянга 446.1 тонн мах нөөцлөөд байна. Махны нөөцийг бүрдүүлэхдээ 50 гаруй хувийг нь хонины мах, 35 хувийг нь ямааны мах, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ. Нөөц бэлтгэхэд зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас мах бэлтгэх компаниудад олгосон байна. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адилаар нэг кг үхрийн мах 5950 төгрөг, ямааны мах 4900 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр худалдах бол бөөний үнэ 250 төгрөгөөр хямд байх гэнэ. Нөөцийн махны чанарын асуудлаар иргэдээс санал, шүүмжлэл багагүй ирэх болсон. Тиймээс энэ жил цул мах зарахаар болсон байна.
Н.ГЭГ