11 сая ам.доллар нэмж зээлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

11 сая ам.доллар нэмж зээлнэ

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын
хороо хамт
ран
хуралд
лаа. Хэлэлцсэн эхний асуудал нь Монгол
Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Дээд
боловсролын шинэчлэл төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл
байсан
боловч танилцуулгыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулав.

Харин Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын
хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Тогтвортой амьжиргаа-II "
төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг
хэлэлцсэн бөгөөд
Дэлхийн банкнаас 11 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг нэмж авах боломжийн
талаар ярилцлаа.

Дэлхийн банкнаас
улс орнуудад хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэглээгүй үлдсэн хөрөнгийг тус төслүүд
амжилттай хэрэгжиж буй орнуудад нэмэлт байдлаар оруулахаар болжээ.

Хэрэв энэхүү 11
сая ам.долларыг авахаар бол Монгол Улсын Засгийн газраас зургадугаар сарын
30-наас өмнө хүсэлтээ ирүүлэх ёстой гэнэ.

Байнгын хорооны
хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд уг зээлийн хэлэлцээрийг дэмжих нь
зүйтэй гэж үзлээ.

Б.Манд 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж