
“МИАТ” компанийн парк шинэчлэлтэд зориулж онгоц худалдан авахад тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газар гаргаж байгаа. Тодруулбал, “Боинг” компаниас “Боинг 767-300 ER” онгоцыг худалдан авахад 114 сая ам.долларыг бондын хөрөнгөөс 10 жилийн хугацаанд эргүүлэн төлөх гэрээтэйгээр санхүүжүүлсэн. Тэгвэл “МИАТ” компани дахин нэг онгоц худалдан авахаар америкчуудаас зээл авахаар болжээ. Тодруулбал, АНУ-ын “Export-Import” банк “МИАТ” компанид “Боинг 767-300ER” онгоц худалдан авах санхүүжилтийг олгохоор болсон гэнэ. “МИАТ” нь “Боинг” компаниас гурван онгоц худалдан авахаар болсон бөгөөд эхний хөлөгөө өнгөрсөн тавдугаар сард хүлээн авсан бол сүүлчийнхийг нь 2016 онд авахаар болжээ.
Н.ГЭГ