Рубикийн шоог 1975-1977 онд
Унгарийн профессор Эрне Рубик зохион бүтээсэн. Тэрээр эхлээд 2x2x2 шоон дээр
ажиллаж байгаад 3x3x3 буюу рубик шооны үндсэн загварыг зохион бүтээснээр 80-82 оны
хооронд хүн бүрийн гарт харагдах болжээ.
Цэргүүд, банкны менежерүүд, спортынхон, номын санчид, оюутнууд гээд бүгд л
рубикийн шоог өглөөнөөс орой хүртэл оролдох болжээ. Энэхүү “шидэт” рубикийг
уран бүтээлчид ч ихээр сонирхон бүтээлдээ ашиглах нь ихсэж Rubix cube art бий
болжээ.
Энэхүү рубикийн шоог эвлүүлэх хүсэлтэй хүмүүс мянга, мянгаараа болохын хирээр
тайлбар номнууд ар араасаа хэвлэгдэж байлаа.
ОХУ-гийн алдартай "Наука и жизнь" сэтгүүл номер болгондоо рубикийн шооны
тухай 2-3 хуудас зориулах сургуулиудад рубикийн шооны эвлүүлгийн нууц
тэмцээнүүд их болж эхэллээ. Английн сэтгэл зүйчдийн судалгааны дагуу зарим
хүмүүс шоог олон цагаар үр дүнгүй эргүүлсэнээс болж бухимдан шоог эвдэх хүсэл
төрдөг байна. Энэ хүмүүсд зориулж үйлдвэрүүд шоог эвдэх зориулалттай жижиг
хуванцар алх гаргажээ. Үүнийг худалдан авахад: "шооны жижиг хэсгүүдээр юу
урлаж болох вэ?" гэсэн гарчигтай заавар дагалддаг байсан аж. 1998 рубикийн
шоо Венгерийн үндэсний шагналыг шилдэг тоглоомоор авчээ. Бас АНУ, Их Британи,
Франц, Германд шилдэг тоглоомоор шалгарсан байна. 1981 онд шоо Нью-Йоркийн
орчин үеийн урлагийн музейд (New York Museum of Modern Art) тавигджээ. Энэ онд
Англид шоог хунтайж Чарльз болон Диана гүнж нарт танилцуулах ёслол явагдсан
байна. Нэг жилийн дараа рубикийн шоо Оксфордын толь бичигт (Oxford English
Dictionary) багтжээ. 1982 онд Будапешд хотод “Рубикийн шооны эвлүүлгийн дэлхийн
аварга” шалгаруулах тэмцээнд 19 орны шилдгүүд оролцсон ба нэг хүн 3 удаа
эвлүүлэх эрхтэй бөгөөд 3 оролдлогоос хамгийн хурдан нь ялагч болох ёстой.
үргэлжлэлийг: http://zun.mn/