М.Уранцэцэг оны шилдэг тамирчин боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг оны шилдэг тамирчин боллоо

2013 оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслол өчигдөр /12.23/ боллоо. 2013 оны Монгол Улсын шилдэг тамирчнаар жүдо бөхийн ОУХМ Мөнхбатын Уранцэцэг тодорсон юм. ОУХМ М.Уранцэцэг 2013 онд Бразиль улсын Рио де Жанейро хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн  48 кг-ийн жинд түрүүлсэн. Мөн Монголын жүдо бөхийн түүхэнд анхны дэлхийн аварга эмэгтэй тамирчин болсон билээ.

Оны шилдгүүдийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны /МССХ/ сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан бөгөөд энэ жилийн хувьд анх удаа спорт холбоодын саналыг эхлээд хүлээн авахад 17 холбооноос 36 тамирчин, баг, дасгалжуулагчийг нэр дэвшүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Ингээд 2013 оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож, саналаа ирүүлснээс дараах тамирчид оны шилдгээр тодорлоо.

2013 оны шилдэг тамирчид:

  1. Мөнхбатын Уранцэцэг /Жүдо бөх. 1069 оноо/
  2. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /Бокс. 870 оноо/
  3. Соронзонболдын Батцэцэг /Чөлөөт бө. 802 оноо/
  4. Дашдаваагийн Амартүвшин /Жүдо бөх. 665 оноо/
  5. Ганзоригийн Мандахнаран /Чөлөөт бөх. 596 оноо/
  6. Очирбатын Насанбурмаа /Чөлөөт бөх. 360 оноо/
  7. Бат-Очирын Сэр-Од /Хөнгөн атлетик. 319 оноо/
  8. Эрдэнэчимэгийн Сумьяа /Чөлөөт бөх. 275 оноо/
  9. Гунаажавын Эрхэмбаяр /Үндэсний бөх. 261 оноо/
  10. Готовдоржийн Өсөхбаяр /Уулын спорт. 190 оноо/


2013 оны шилдэг баг:

3 х 3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг 38 саналаар

2013 оны шилдэг дасгалжуулагч:

  1. Ш.Цэвэлмаа /Жүдо бөх. 192 оноо/
  2. Б.Батбаяр /Чөлөөт бөх. 149 оноо/
  3. З.Дүвчин /Чөлөөт бөх. 130 оноо/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж