МУИС-ийн салбар сургуулийн захирлууд тодров

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

МУИС-ийн салбар сургуулийн захирлууд тодров

МУИС тойрсон асуудлууд олны анхаарлыг татсаар байна. Тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг өөрийн хүсэлтийн дагуу ажлаа өгч, түүний оронд Социологи, нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, доктор О.Мөнхбатыг томилсон байна. Ийнхүү тус сургуулийн дэд захирал солигдсон төдийгүй Бакалаврын сургалтын албаны эрхлэгч Г.Цагаач ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан тул  түүнийг өчигдөр ажлаас нь чөлөөлжээ. Менежментийн тэнхмийн профессор, доктор Ч.Ундрамыг Бакалаврын сургалтын албаны эрхлэгчээр өнөөдрөөс эхлэн томилон ажиллуулж байгаа юм байна.

Түүнчлэн МУИС-ийн захирал А.Галтбаяр энэ сарын 20-ны өдөр тушаал гарган, таван сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг шинээр томилжээ.

Тодруулбал,

1. Шинжлэх ухааны сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Экологийн тэнхмийн эрхлэгч доктор Б.БолдгивШинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Биологи, биотехнологийн сургуулийн захирал, доктор Б.Баяртогтох,

Нийгмийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Улс төр судлалын тэнхмийн профессор, доктор Ц.Ганболд,

Хүмүүнлэгийн ухааны салбар эрхэлсэн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Гадаад хэл соёлын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Сайнбилэгт,

2. Бизнесийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр маркетинг, олон улсын худалдааны тэнхмийн профессор, доктор Н.Батнасан

3. Хууль зүйн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр ХЗС-ийн захирал, доктор Д.Солонго

4. Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Математик компьютерийн сургуулийн захирал, доктор Ш.Нямбаа

5. Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор С.Баттулга нарыг томилоод байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж