Шинэчлэлийн хорооныхон жагсч байна

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн хорооныхон жагсч байна

МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус  яг одоо Төрийн ордны гадаа жагсч байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус үнийн өсөлттэй холбоотойгоор талх, өндөг, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан уриа лоозон барьсан бөгөөд хүсний бүтээгдэхүүн, долларын өсөлт, төгрөгийн сулрал зэрэг нь хариуцаж буй сайд нар нь хариуцлага хүлээх ёстой гэж ийнхүү жагсаал хийж байгаа юм байна. Тэд өмнө нь мөн Төрийн ордны гадаа жагсч, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж