“Гал үндэстэн” холбооноос хэвлэлийн хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” холбооноос хэвлэлийн хурал хийнэ

“Гал үндэстэн” холбоо, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн өнөөдөр   11.00 цагт  цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. Тэд энэ удаа хотын зүүн зах буюу Баянзүрх товчооны орчим хэвлэлийн хурал хийхээр болжээ. Учир нь тус хөдөлгөөнийхөн морьдоо Сүхбаатарын талбайд оруулж ирэн хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байсан ч цагдаагийнхан төв талбай руу морь оруулсангүй. “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Давааг өчигдөр цагдаагийнхан саатуулсан нь хэвлэлийн хурал хийхэд хүргэжээ. Н.Давааг Анод банктай холбоотой хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үүднээс саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг суллахыг жагсагчид шаардаж төрийн ордны баруун зүүн хаалгыг хаасан ч одоогоор суллаагүй байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж