Mariah Carey хүү, охин хоёртой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Mariah Carey хүү, охин хоёртой болжээ

Дуучин Mariah Carey өнгөрсөн бямба гаригт Лос-Анжелос хотын эмнэлэгт амаржиж, хүү охин хоёртой болжээ.
Хосууд гурван жилийн өмнө гэрлэсэн ба жил бүр хуримын ойгоо тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хуримын ёслолоо хосууд эмнэлэгт тэмдэглэхээр болжээ.
Хосуудын хэвлэлийн төлөөлөгч “Дуучин бүсгүйн биеийн байдал тун сайн байгаа. Ихрүүд ч мөн адил тэд үнэхээр гайхалтай харагдаж байна лээ. Хосууд энэ жилийн хуримын ойгоо эмнэлэгтээ тэмлэглэхээр төлөвлөөд байгаа” хэмээн мэдээлжээ.
Ихрүүдэд ямар нэр өгөх тухай одоогоор мэдээлэл байхгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж