Цасан шуурганаар АНУ-д долоон хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Цасан шуурганаар АНУ-д долоон хүн амь үрэгджээ

АНУ-ын зүүн эргийн нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдээр цасан шуурга шуурч, эрс хүйтэрсэнээс долоон хүн амь үрэгдсэн байна. Цасан шуурганы улмаас АНУ-ын Филадельфия, Нью-Йорк хотод олон зуун нислэг цуцлагдаж, автозамын хальтиргаа, гулгаа үүсчээ. Зул сарын өмнөх өдрүүдэд ийнхүү цаг агаар муудаж, АНУ-ын томоохон хотуудад олон зуун нислэг цуцлагдсан нь олон сая зорчигчдын бухимдлыг төрүүлсэн байна. Мөн Шинэ Англи хотод хальтиргаатай замд мотоциклтой эрэгтэй осол гаргаснаас цахилгааны шугаманд гэмтэл гарч, олон мянган оршин суугч гэрэл, цахилгаангүй болж тав тухаа алджээ. Цасан шуурганаар АНУ-ын зүүн өмнөд хэсгийн Арканзас мужид таван айлын байшин бүрэн сүйдэж, 15 байшинд бага зэргийн эвдрэл, гэмтэл үүсч, хурдны замаар явсан дөрвөн ачааны автомашин замаас гарч осолджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж