Сүүлий гурван жилд бүтээгдсэн урлагийн бүтээлүүдийг 12 номинациар өрсөлдүүлж шилдгийн шилдгийг тодруулав.
Ингээд “Гоо марал”-ын шилдэгүүдтэй танилцъя.
1. Жүжгийн урлагийн шилдэг бүтээлд: Улсын драмын эрдмийн театрын “Кихот ноён” сонгодог жүжиг “Гоо марал”
2. Дүрслэх урлагийн шилдэг: Зураач Ж.Мөнхцэцэг “SOS” дуу авиатай зөөлөн баримал үзэсгэлэн “Гоо марал”
3. Дууны урлагийн шилдэг бүтээлд: Дуурь бүжгийн эрдмийн театр “Кармен Бурана” дуурь “Гоо марал”
4. Бүжгийн урлагийн шилдэг бүтээл: Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга “Монголын их хатад” бүжгэн жүжиг
5. Утга зохиолын шилдэг бүтээл: Дамдины Жамъян “Чингис хаан зөн билгийн роман” Радиогийн шилдэг бүтээл. МҮОНТ “Монгол хэлний хичээл радио” реалити шоу
6. Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл: “Висдом фильм” кино продакшн “Бодлын хулгайч” уран сайхны кино
7. Телевизийн шилдэг бүтээл: “Hero” энтертаймэнт студи “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг
8. Хөгжмийн урлагийн шилдэг бүтээл: Хишигтогохын “Мөнх-Ертөнц” “Төгөлдөр хуур найрал хөгжмийн хоёрдугаар концерт”
9. Монголын урлагийг дэлхий дахинд сурталчилсан учир: “Домог” хамтлаг
10. Циркийн шилдэг бүтээлд: Монголын циркийн хөгжлийн сан
11. Монголын урлагт шинэ урсгал оруулж ирсэн учир: “Блэк Бокс лаборатори” театр Дэлхийн сонгодог жүжгийн эмхэтгэл “Гоо марал” тус тус хүртсэн билээ.
Урлагийн томоохон арга хэмжээ болж байгаа гэсэн үүднээс жаахан шүүмжлүүштэй зүйлс олон байсан нь зохион байгуулалтын асуудал. Мэдээж уг нь томоохон арга хэмжээ гурван жилд ганц болдог гэсэн утгаараа зохион байгуулалтаа сайжруулсан бол сайхан арга хэмжээ болж өнгөрөх байсан юм.










