“Эрдэнэт үйлдвэр” шинэчлэлээс ухарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр” шинэчлэлээс ухарч эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Шинэ удирдлагуудаас үйлдвэрийн ажилчид менежментийн болон техник технологийн шинэчлэл хүний нөөцийн оновчтой бодлогыг хүлээж байлаа. Гэвч бүх зүйл бахь байдгаараа өнгөрсөн 20 жилийн турш шахааны биенесийг “Эрдэнэт” үйлдвэрт цэцэглүүлсэн эрхмүүд, эрх мэдэл, албан тушаал өгсөж шинэчилсэн засгийн газрын бодлого “Эрдэнэт” үйлдвэрт ухарч эхэллээ.

Үүний нэг тод жишээ бол саяхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах Фабрикийн даргаар томлигдож буй Р.Дэлгэрийн талаарх мэдээллийг хүргэе. Учир нь түүний хийсэн болон санаархсан ажил Р.Дэлгэрийн мөн чанарыг тодорхойлох буй заа. Юуны өмнө тэрээр МАН-ын гишүүн. Гэхдээ тэр тэлээ хурга шиг аашилж аль ч намд зохицож чаддаг. Баяжуулах фабрикийн даргаар ажиллаж байх үед нь удаа дараа үйлдвэрийн осол гарч байсан ч өөрөөс нь доод албан тушаалтандаа арга хэмжээ авахуулчихаад өөрөө суудалдаа суусаар л байсан. Тэгэхээр хариуцлага хүлээх чадвар, хүний мөн чанар нь харагдах буй заа. Гэтэл 2009 оны эхээр болсон үйлдвэрийн осолд хүний амь хохироход тэрээр Баяжуулах фабрикийн даргын ажлаа хүлээлгэж өгөөд хариуд нь Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч даргаар дэвшсэн. Яагаад түүний албан тушаал, эрх мэдэл үргэлж бэлэн байна вэ? Ажлаасаа халагдах бус улам л “дээшлээд” Түүнийг дарга байх үед хариуцсан ажилтан нь нас барж осол гаргах үед тэрээр ослыг нь далимдуулж нэг сая ам. Долларын үхмэл хөрөнгө худалдан авах ажиллагааг дотны анд Соколов хэмээх оростой хамтран хийж байсан. Тэдний үйлдвэрт шахсан тоног төхөөрөмж нь одоо ч хог болсоор. Ер нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хогийн бункер шиг л шахааны бараагаар дүүрлээ. Хамгийн сонирхолтой нь Ардчилсан нам Засгийн эрхэнд гарчихаад байхад яагаад МАН-ын .Дэлгэр тушаал дэвшээд байна вэ? Энэ бүхний ард өнөөх улс төр эдийн засгийн томоохон бүлэглэл мөнгөний эрх ашиг явж байна гэх хардлага төрж байгаа юм.

Түүнийг томилоход том түлхэц болж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Даваасамбуу юм. “Эрдэнэт” Үйлдвэрт бүх зүйлийг нээлттэй тунгалаг болгож хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлнэ гэсэн Ц.Даваацэрэн захиралын үг үйлдэл хоёр ийнхүү зөрж эхэллээ.

Дашрамд дурдахад Ц.Даваасамбуу захирал болохдоо Орхон аймгийн Ардчилсан намд 100 сая төгрөг хандивласан гэнэ.

Мөнгөөр шийдэгдсэн албан тушаал суурь муутай барилга шиг л байдаг даа ер нь. Намын харъяалалгүй нөхдүүд албан тушаалд томилогдчихоороо ёстой оодорч байна гээч. Хэнд ч юунд ч харъяалагдаж, хамаарагддагүй хүн мөн хэнд ч захирагддаггүй юм байна. Иймд үйлдвэрийн тасралгүй бөгөөд алдагдалгүй үйл ажиллагааны төлөө захиралуудыг заавал намын харъяалалтай нөхдөөс сонгох нь цаанаа хариуцлагын тогтолцоог сайжруулна гэсэн үг. Хэрэв аль нэг намаас ямар нэг албан тушаалд очвол буух, дэвших гээд тухайн намын эрх мэдлийн асуудал байна. Энэ нь сөрөг гэхээсээ эерэг үр дүн гарна. Ядаж л намаасаа айгаад хүмүүс хувийн карьерээ хөөгөөд байж чадахгүй. Ер нь ч дээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн томилгоог харахад боловсон хүчний бодлого гэх юм даанч алга. Арав, хорин жил ажиллачихаад ажилчиддаа үнэлэгдэж чадахгүй байснаас Улсын Ерөнхий Прокурор Дорлигжав шиг хоёрхон жил ажиллачихаад 20 жил дуурсагдаж чадах аавын хүү даанч ховор юм. Р.Дэлгэр л гэхэд энэ үйлдвэрт 30 жил ажилласан. Түүнийг шахааны бизнес дэлгэрүүлэгч гэдэг юм билээ. Ингээд бодохоор түүний нэр ч тэр үйл ажиллагааг ч Дэлгэр юм даа. Гэхдээ монголчууд бид Сайн үйл Дэлгэрэх болтугай гэж ерөөдөг. Өөрөөр хэлбэл, зөвхөн сайн үйлд энэ үгийг хэрэглэдэг. Харин Д.Дэлгэр өөр зүйл л дэлгэрүүлээд байгаа юм даа. Түүнийг нь дэмжээд байгаа хүмүүс бас байна. Хэрэв Д.Дэлгэр Баяжуулах фабрикийн дарга болчихвоод юуг дэлгэрүүлэх вэ гэдэг нь одоо тодорхой бизээ. Тиймээс л энэ эрхэмийн тухай хуучилсан нь энэ.

Үргэлжлэл бий ….

Эх сурвалж: http://erdenetinfo.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж