
Арванхоёрдугаар сарын 23-нaaс арванхоёрдугаар сарын 29-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй
.ХОНИНЫ ОРД:
Шинэ харилцаа, шинэ хайр дурлал таныг хүлээж байна. Энэ жил таны амьдралд олон шинэ танил айлчлах болно. Тиймээс хайр дурлал, янаг амрагийн явдалд өөртөө шинэ цонх нээж чадна. Шинэ соргог харилцаа таны давуу талыг улам бүр тодотгох болно. Гэр бүлтэй хонинуудын хувьд нэгэн хэвийн дасал болсон харилцаагаа шинэчилж, асар том өөрчлөлт оруулж чадахуйц гайхалтай үе тохиож байна. Харилцаанд тань ан цав үүсч, амьдралд үл ойлгогдох байдал үүсвэл нээлттэй байж, асуудлыг уур уцаар, гомдол, бухимдлаар бус ярилцаж, ойлголцож шийдэхийг зөвлөе.
Дүгнэж хэлэхэд, энэ жил таны амьдралд гэгээ оруулах шинэ харилцаа таныг хүлээж байна. Шинэ танилдаа та яаран сандран муу дүн тавих хэрэггүй. Ганц бие хонинууд энэ жил насан туршийнхаа хайрыг олох өндөр магадлалтай.
ҮХРИЙН ОРД:
Хайр дурлал, харилцааны тал дээр таны ирээдүйн төлөвлөгөө өөрчлөгдөх болно. Мэдээж танд сайнаар нөлөөлөхүйц байдлаар. Удаан хугацаанд таныг зовоож байсан тааламжгүй харилцааг эцэслэх хамгийн тохиромжтой үе. Оронд нь та яагаад үнэнч, чин сэтгэлийн, басхүү сонирхолтой харилцаа шинээр үүсгэж болохгүй гэж? Хайртынхаа, бас өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж аливаад дасан зохицохыг хичээгээрэй. Үл ойлголцлоос зайлсхийж, хайрттайгаа чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүл. Аливаа зүйлд уян хатан хандаж, хайртынхаа эрх чөлөөт байдал, хувийн амьдралд нь хэт их оролцох хэрэггүй. Мэдээж тэд цээж дүүрэн амьсгалахыг хүсч байгаа шүү дээ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр хамтрагчаа боомилох хэрэггүй.
ИХРИЙН ОРД:
Таны хайр дурлалын харилцаа 2014 онд нэлээд урагштай байна. Таны мэдрэмж, сэтгэл хөдлөл бүхнийг удирдах болно. Гэхдээ та төрөлхийн хэт эмзэг, мэдрэмтгий байдлаа аль болох дарахыг хичээгээрэй. Хайртыгаа өөртэйгээ ойр байлгах бүхий л боломжийг ашигла. Магадгүй тэр танаас хайр халамж хүлээж байгаа байх. Түүнийхээ дотоод мөн чанарыг ойлгох гэж хичээгээрэй, та үр дүнг нь үзэх болно. Гэхдээ түүний өмнөөс бүхнийг шийдэх гэж зүтгээд хэрэггүй. Бие даасан, хараат бус байдалд халдах нь та хоёрыг харилцаанд аюул учруулж магадгүй. Жилийн эцэст та харилцаагаа баталгаажуулж, гэрлэж ч болох юм. Хайр дурлалын чухал шийдвэр гаргах бол зүрх сэтгэлээ чагнаарай.
МЭЛХИЙН ОРД:
Жинхэнэ, жинхэнэ бус хайр дурлалын харилцааг ялгааг олох үе. Хуурамч, худал амлалтад итгэх хэрэггүй, өнөөдрөөрөө амьдар. Үгүй бол та хэн нэгний золиос болж магадгүй. Аливаа зүйлсийг бодитоор үнэлж, хамтрагчаасаа их зүйл хүлээгээд хэрэггүйг ойлгоорой. Багахан хэмжээний хүчин чармайлт гаргахад л харилцаандаа та эерэг нөлөө гаргаж чадна. Мэдээж та олон шинэ хүнтэй танилцаж, дотно харилцаа үүсгэх боломжтой. Ингээд жилийн эцэст та часхийсэн сонголт хийх бололтой. Дотно харилцаа үүсгэх гэж байгаа бол түүнтэйгээ нээлттэй ярилцаарай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд аливаа бэрхшээлийг хамтдаа туулахыг зориорой.
АРСЛАНГИЙН ОРД:
Таны хайр дурлалын амьдрал сэргэн мандах, уруудан доройтохын аль алийг нь туулна. Товчхондоо бол сайн, муу аль нь ч тохиолдох болно. Таны сэтгэл хөдлөл, мэдрэмтгий байдал чинь оргил цэгтээ хүрнэ. Хайр дурлалын асуудлыг төдийлөн хайхарч, хангалттай цаг зав, хүчин зүтгэл гаргаж байгаагүйгээ ойлгох болно.
Ганц бие арслангуудын хувьд тогтвортой харилцаа үүсгэх хамгийн аятайхан үе. Хэрэв гэр бүлтэй, эсвэл хамтрагчтай бол харилцаандаа шинэ зүйл авчрах болно. Жилийн сүүлийн хагаст таны хайр дурлалын асуудал цэгцрэх болно.
ОХИНЫ ОРД:
Таны хайр дурлалын амьдралд зовлон жаргалын аль алин нь ээлжилнэ. Эсрэг хүйстнийхээ сонирхлыг татах ер бусын чадвар чинь нэмэгдэх тул хайж буй хүнээ олох боломж нээгдэж байна. Та хоёрын одоогийн харилцаа болон ирээдүйд гарч ирж болох бэрхшээлийн хооронд ямар ялгаа байгааг анзаарах нь чухал. Бие биенээ сайн ойлгосноор дотно харилцаа улам гүнзгийрнэ. Энэ жил танд хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоох боломж нээлттэй байна. Гэвч боломжийг үгүй хийхээс болгоомжил.
ЖИНЛҮҮРИЙН ОРД:
Хайр дурлал үргэлж цэцэг шиг дэлбээлдэггүй гэдгийг ухаарах цаг. Хайр дурлалаа аварч үлдэхийг хүсвэл ухаалаг хүлээцтэй байхыг зөвлөе. Бүх зүйл шударга явагддаг энэ талбарт амжилт гаргахын тулд сэтгэл хөдлөл, найрах аргаа өөрчил. Нууцлаг хүслээ дотроо хадгалаад байлгүй хайртай хүнтэйгээ хуваалц. Энэ магадгүй таны хайр дурлалын амьдралд өөрчлөлт авчирна. Жилийн эхний улиралд сайхан мэдээгээр дүүрэн байна. Харин хоёр дахь улиралд саад тотгор, бэрхшээл гарч ирнэ. Байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй бусдын юманд нүд унагах гэсний ч хэрэггүй. Өөрт байгаа зүйлээ хайрлаж, хямгад.
ХИЛЭНЦИЙН ОРД:
2014 онд хилэнцийнхэн гүн гүнзгий дурлаж, эмзэг нялуун байна. Жилийн эхний хагаст хайр дурлалын адал явдлаар дүүрэн байх нь. Аливааг бодитоор харж, шохоорхол, сэтгэл хөдлөлөөс болж харилцаандаа сэв суулгахаас болгоомжил. Хэтэрхий их сэтгэл хөдлөл зөвхөн гэрлэсэн хосуудад л хамгийн хэрэгтэй зүйл. Хий хоосон дур хүсэл таныг харалган болгож ч мэднэ. Шохоорхолд гүн автахаас болгоомжил. Хайртай хүнтэйгээ зөрчилдөхгүй байхыг хичээсэн нь дээр. Жилийн эцсээр асуудал ширүүсч магад.
НУМЫН ОРД:
Хайр дурлалын хувьд жирийн тайван жил байх болно. Олон жилийн дотно харилцаатай хүмүүс илүү дотносох цаг болж. Нумын сонирхолд томоохон өөрчлөлт гарна. Дотно харилцаандаа ямар нэгэн шинэ зүйл хүсч байгаагаа та мэдэрнэ. Хэрэв та хоёр нэг л газраасаа хөдөлж чадахгүй мэт байгаа бол дахиад эхнээс нь эхэлж яагаад болохгүй гэж. Гэвч хайртдаа эргэлзээ төрүүлж болохгүй. Уучилж, мартах нь хайр дурлалын харилцаанд бүхнийг эхлэх хамгийн шилдэг арга болдог.
МАТРЫН ОРД:
Хайр дурлалын талбарт адал явдал, баяр хөөр төсөөлж байснаас ч олон өрнөнө.
Хайртай хүн чинь таны амьдралын утга учир байх тул та азтай хүн юм. Таны хайр халамжинд хязгаар байхгүй мэт санагдана. Хайрттайгаа, ханьтайгаа нээлттэй, илэн далангүй бай. Учир нь энэ жил хайр дурлал, насан туршийн дотно харилцааны сайн эхлэл тавигдана. Ганц бие бол шинэ учрал таныг хүлээж байна. Хайр дурлалтайгаа учирсан хүмүүс бие биенээ илүү сайн ойлгодог болно.
БУМБЫН ОРД:
Хайр дурлалын амьдралд зохицол, тайван амгалан ноёлно. Гэр бүлийн амьдрал, ханиасаа аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх цаг ирж байна. Таны эргэн тойронд тааламжтай, нөхөрсөг уур амьсгал бүрддэг. Ганц бие бол хайж буй хүнээ эрж олох цаг нь иржээ. Хийсвэр, хуурамч харилцаанаас хол байж, амьдралыг бодитоор хар. Харилцаанд чинь саад бэрхшээл гарч ирвэл хайрттайгаа хамт шийд. Хайртай хүнээ илүү ойлгож, урт удаан хамтдаа амьдрахын тулд шаардлагатай бүхнийг хийгээрэй.
ЗАГАСНЫ ОРД:
Хайр дурлалын талбарт та өөрийгөө шинэээр нээж, өмнө анзаардаггүй байсан олон зүйлийг олж харна. Та урьд хэзээ ч хэнийг ч хайрлаж байгаагүйгээр хэн нэгнийг хайрладаг болно. Танд хайртай хүндээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах боломжууд Сэтгэл хөдлөлөөс илүү хайр энхрийлэл дотно харилцаанд ноёлно.
Ганц бие хүмүүс жилийн эхний хагаст хайрттайгаа учирна. Хэрэв та хайртай хүнтэйгээ хэдийнэ учирсан бол ямар ч болзолгүйгээр түүнийг хайрла.
